solongonews
Жирэмсэн эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй харагддагийн 5 шалтгаан
2015-12-28 18:21
Ангаахай үрээ хэвлийдээ тээж буй ээж та одоо “Миний хүүхэд эрүүл бойжиж байгаа болов уу”, “Би ямархуу ээж болох бол”, “Төрсний дараа яаж эргэж турах вэ” гээд л түмэн янзын бодол эргэлдүүлж байна уу. Тэгвэл эр нөхөр тань, эргэн тойрны залуус таныг ямар нүдээр хардаг бол. Та энэ тухай сонирхож байв уу.
 
Бүх цаг үеийн туршид эрчүүдийн дунд “Жирэмсэн эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй харагддаг” гэсэн яриа зүгээр ч нэг гарчихаагүй аж. Яагаад тэд ийн үздэг юм бол. Энэ тухай хамтдаа сонирхъё. 
 
Үрээ тээж буй хэвлий тань хамгийн үзэсгэлэнтэй нь
Таны нөхөр юу гэж боддогийг та мэдэх үү.  Улам бүр томорч буй хэвлий дотор тань чухам юу болдог, хүүхэд хэрхэн бойжиж буй талаар та бодох бүртээ маш их догдолж, тэр мэдрэмжийг мэдэрч чаддаггүйдээ жаахан гонсойдог. “Гэргий минь хүүхдийг минь тээж байгаа учраас би түүнд маш их хайртай” гэж 27 настай У.Жавхлан хэлсэн юм. Жирэмслэлтийн туршид бэлгийн амьдралд онцгой үе байдаг учраас нөхөрт тань ч гэсэн энэ нь содон байгаа.  
 
Таны томорч буй хөх эрчүүдийг галзууруулах дөхдөг
 
 Жирэмслэлтээс ирдэг томоохон давуу талуудын нэг нь хөх их хэмжээгээр томордог явдал. Энэ бол таныг улам тачаангуй, үзэсгэлэнтэй болгодог бас нэгэн шалтгаан. Судалгаанаас харахад эрчүүд байгалийн зөнгөөрөө том хөх хараад галзуурах дөхдөг нь хэдийнэ батлагдсан зүйл. “Манай эхнэр жирэмсэн болсноос хойш хөх нь улам л томорч байгаа. Энэ бол маш дур булаам өөрчлөлт байсан. Тэр улам тачаангуй болсон болохоор намайг улам өдөөдөг” гэж 30 настай Ө.Энх-Амар ярьсан юм.  
 
Эрх, танхи, эмэгтэйлэг байдал тань үнэхээр тачаангуй  
 
Таны жин багахан нэмэгдсэн ч гэлээ та одоо үнэхээр тачаангуй харагдаж байгаа. Яагаад гэж үү. Өмнө нь та “Би хийчихье”, “Би өргөчихье”, “Би чадна” гэдэг байсан бол одоо гэдэс улам томрохын хэрээр зарим зүйл дээр яалт ч үгүй бусдын тусламжийг авах болдог. Ингэснээрээ илүү эмэгтэйлэг, эрх танхи байдал танд илүү ихээр бий болдог. Энэ чинь л эрчүүдийг өөртөө итгэлтэй, эр хүн гэдгээ мэдрэх агшин шүү дээ. Улмаар тэрээр танд илүү анхаарал хандуулж, таныг улам ихээр хайрлахыг хүсдэг байна. 
 
Сексийн жинхэнэ амтыг мэдэрнэ
 
Та мэдээж, хүссэнээрээ бэлгийн амьдралдаа өөрчлөлт хийж чадахгүй байгаа байх л даа. Хүссэн байрлалаа туршиж, уян хатан хөдөлж мэдээж чадахгүй. Гэхдээ л жирэмслэлт танд жинхэнэ сексийн амтыг мэдрүүлэх болно. Та өмнө нь мэдэрч үзээгүй дур хүсэл, таашаалыг амтлаад гайхаж ч мэднэ. Яагаад гэвэл таны бие дэх жирэмслэлтийн даавар энэ бүхний шалтгаан юм. Бэлгийн харилцааны үед урьд урьдынхаас илүү таашаал авах, өмнө нь дур тавьж үзээгүй бол анх удаа дур тавих нь олон эмэгтэйд ажиглагдсан нийтлэг үзэгдэл юм. 
 
Есөн сар хатан шиг л амьдар
 
Жирэмсэн болсон гэдгийг тань дуулаад л эргэн тойрныхон тань танд өмнөхөөсөө хэд дахин илүү санаа тавина. Бүгд л таныг хүндэтгэж, зам хөндлөн гарахад хүртэл жолооч нар зам тавьж өгөөд л. Хэчнээн олон хүн урт дараалал үүсгэсэн цуваа байсан ч таныг урдуураа орохыг дуртайяа зөвшөөрөх хүний тоо цөөн биш л болов уу. Хаа ч очсон тавтай тухтай байлгах гэсэн хүмүүсийн цаанаа л зөөлөн хандлага танд хатдын амьдралыг мэдрүүлэх болно. Нөхрүүд улам дуулгавартай, улам зөөлөн болж тэднийг шөнө дунд ч хамаагүй зайрмаганд гүйлгэхэд “Үгүй” гэж хэлэхгүй шүү. 
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл