solongonews
Цэхээ боомтоос цууриалсан хөгжлийн хүчит дуун
2017-07-05 20:56
Бид 6-р сарын 9-ны өглөө Эзнээ хошууны төв Далайхөвөөс гараад тоорой сүглийж, сухай жигдэрсэн элсэн нутгийн өвс ургамал ой моддыг шагшин гайхаж, замын хоёр талын номин ногоон гоё үзэмжийг сонирхон Цэхээ боомтыг чиглэсэн билээ.

       - Зүүн зүгт мурилзан урсах Эзнээ голын урсгалыг дагаж явахад энд өвс ургамал ягчарч, жигд сухай замыг хашиж ургаснаар энэ замыг өргөтгөхийн аргагүй боллоо гэж замчилж явсан залуу Алдар урамтай ярьж байлаа. Говь нутгийн үүх түүх өв соёл гэж ярилцсаар зорьсон газартаа хүрэхэд улсын хил дээрх Цэхээ боомт алсаас сүрлэг харагдаж байлаа. Цэхээ боомтын эдийн засгийн нээлтийн  бүсийн хариуцлагатай албатны танилцуулснаар "Цэхээ боомт нь Орос, Монгол улстай нэвтрэн Европ, Азийг холбож, Хятад улсын торгон замын эдийн засгийн бүс,  Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын баруун жигүүр,  дөрөвдүгээр зурвас олон улсын Европ, Азийн эх хуурайн гүүр холбоосын шинэ эхлэлтийн чиг, Хятад улсын баруун хэсгийн эх баялгийн арилжааны төв, Өвөр  Монголын баруун хэсгийн умард зүг нээлт хийх, гадаадтай хамтран ажиллах жишээ үзүүлэх орон болно” гэж ярьлаа. Улсын "Нэг бүс нэг зам"-ын хөгжлийн  стратеги болон "Баруун орныг том цар хүрээнд нээн хөгжүүлэх "13-р таван жилийн төлөвлөгөө"-нд Цэхээ боомтыг баруун орныг нээн хөгжүүлэх ерөнхийлсөн орны төлөвлөлтийн төлөвлөгөөнд хил хязгаар орны гол болох орны нэгээр тогтоож, улсын шинэ хэлбэрийн хот суурьшилтын туршилтын газар ба дунд, бага хотын ерөнхийлсөн өөрчлөлтийн туршилтын ажлаар нэг хэсэг онцлогт бага хэлбэрийн хот сууринг байгуулахад Цэхээ суурин нь "Хил хязгаарын боомтын хот"- оор сонгогдож, Цэхээ боомтын хөгжилд шинэ аз тохиол авчирсан байлаа. Саяхан Цэхээ боомтын хилийн худалдаа, соёл, аялал жуучлал, боловсрол, эм эмнэлэг зэрэг салбар Монгол Улстай хамтын ажиллагаа хийж өдөр ирэх тутам өрнөнгүй хөгжиж байна.

 Цэхээ боомтын гадаад худалдаа улам хөгжиж,  боомт түр хугацаанд бараа гаргаж байснаа улирлын чанартай нээх болж, цаашлаад улсын нэгдүгээр төрлийн жилийн туршид нээх боомт  болгов. Боомт нээсний дараа боомтоор оруулж гаргасан бараа нь 95 гаруй сая тоннд хүрч,  худалдааны тоо нь 4.6 тэрбум ам.долларт хүрэв. Хилээр орж, гарсан хүний тоо 3.3 гаруй сая хүн удаад хүрсэн ба боомтын орлон хураах нэмэгдэл өртгийн татвар, боомтын татвар нь 2.7 тэрбум юань хүрсэн байна. Улс ба орон нутгийн татварыг 1.3 тэрбум юань хүрэв. Өнгөрсөн нэг жилд өдрийн бараа өнгөрсөн хэмжээ нь анх удаа 100 мянган тоннд хүрч, нэг сарын бараа өнгөрсөн хэмжээ нь анх удаа 1.5 сая тонны шинэ тэмдэглэлийг бүтээсэн байна. 2013 онд хилээр бараа зөөвөрлөх дөрвөн шугам авто зам нэвтэрснээс өдөр бүрийн зам тээврийн хэрэгсэл нэвтрэх хэмжээ 4000 гаруйд хүрч, боомт нь  цахим хяналтыг биелүүлж, боомтоор нэвтрэх орчныг сайжруулж машин тээврийн нэвтрэх нормыг дээшлүүлжээ.
Цэхээ боомт 2015 онд нэг л удаад  боомтоор дамжин өнгөрөх хяналт шалгалтыг хэрэгжүүлж, боомтын ажлын үр бүтээмж ч дээшилсэн бөгөөд одоо улсын дөрөвдүгээр, Өвөр Монголын гуравдугаар их хуурай замын боомт болсон. Түүнчлэн Хятад, Монгол хоёр улсын хамгийн чухал худалдааны боомт, Өвөр Монгол орны умард зүг нээлт хийх чухал өртөө болов. Цэхээ боомтын баруун талаар байрлах монгол гэрийн загвартай  барилга бол "Хятад,  Монголын хилийн иргэдийн худалдааны зах” юм. Өмнө нь хоёр улсын хилийн иргэд хувиараа бизнес эрхэлж байсан бол одоо Цэхээ боомтынхон тусгай хилийн иргэдийн худалдааны зах гаргаж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайн хийж, аюулгүй байдлыг батлан, зах зээлийн чадавхийг дээшлүүлсэн байна. “Бид хилийн иргэдийн худалдааны захыг 2013 оноос эхлэн нээж, улсын дотоодын олон газрынхан биднээс туршлага судалж, хилийн иргэдийн худалдаа хийж байгаа бөгөөд Ганьсү, Хөхнуур ба манай орны зарим газраар  Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна.


        Анх Монгол Улсын бизнесмэн хувиараа хилийн худалдааны зах зээлд оролцож байсан бол одоо Монгол Улсын аймаг, хотууд  худалдааны эвлэлийнхэн зохион байгуулж оролцох болсноор хэдэн зуун бизнесмэн ирж оролцдог болжээ. 'Нэг бүс нэг зам'-ын стратегийн хэрэгжүүлэлт нь хил дагуух хоёр улсын  иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьдралын төвшнийг дээшлүүлэх талаар ашиг хүртээж байна” гэж хариуцлагатай албаны хүн манай сурвалжлах багийнханд танилцуулав. Өнгөрсөн жил “Цэхээ боомтод Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа"-г гурван удаа зохион байгуулж, Монгол Улсын 800 гаруй бизнес эрхлэгчид оролцсан ба борлуулалтын тоо 30 сая юаньд хүрч, энэ жил 9 дэх удаагийн  Хятад,  Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулсан. 400 гаруй бизнес эрхлэгчид оролцож, борлуулалтын хэмжээ нь 15 сая юаньд хүрэв. “Нэг бүс нэг зам”-ын  стратегийн хэрэгжилтээр сүүлийн хоёр жилд Эзнээ хошуу, Монгол Улсын хил дагуу аймагтай соёл, боловсрол, эм эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж байна. “Бид боомт дээрээ Монгол Улсын иргэдийн оролцоотойгоор монгол шатар, бөх, сур харвах, урлагийн тоглолт зэрэг агуулгатай соёл спортын үйл ажиллага зохион байгуулдаг.
- Бид бас "Хятад, Монголын олон улсын хүүхдийн цэцэрлэг" байгуулж, хоёр улсын тавиад хүүхдийг авлаа. Эм эмнэлгийн тал дээр боомтод олон улсын монгол эмнэлгийг байгуулах төрөл зүйлийн ажлыг эхлүүлэв гэж хариуцлагатай албаны хүн танилцууллаа.
 Цэхээ боомтод 4A зэрэглэлийн аялал жуучлалын орны төлөвлөгөөг албан ёсоор эхлүүлж, Цэхээ боомтыг монгол соёлын үзэмжийн хот, Европын татваргүй барааны худалдааны хот, хил алсласан аялах чөлөөт хот болгон байгуулж байна. Монгол соёлын үзэмжийн хотын бүтээн байгуулалтад Чингис хаан талбай, хөгжимт усан оргилуур, усан хөшөөт кино, улсын хаалга, хилийн хөшөө, хамтарсан худалдаа, татваргүй барааны дэлгүүр, төмөр замын боомт зэрэг 4A зэрэглэлийн үзэмжийн орныг байгуулах болно. Цэхээ боомтын хувьд басхүү давуу талаа ашиглаж хил алсласан аялал жуучлалыг бүтээн байгуулахаар Монгол Улсын хэдэн аймагтай судлан ярилцаж байна.
    “Нэг бүс нэг зам”-ын стратегийн тохиолоор  Цэхээ боомт Монгол  Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа ашиг хүртэн хамтдаа хөгжих хөгжлийн хүчит дуугаа сонордуулж байна.

Зохиогч: Юй Лан, Навч, Үүрцайх, Халин
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл