“СОVID-19” дэгдсэн цагаас 42 мянган эмч, сувилагчид Жинцүд хүрч, нутаг нутгийн эмч, сувилагчид сэтгэл нэгдэн ажилласан билээ.
Хайр найргүй дайран ирсэн аюулт дайнд эмч, сувилагч нар үхлээс өвчтөнийг аврахаар цаг нартай уралдан нэг сэтгэлээр шаргуу ажиллалаа. Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн агуу их, шинэ эриний хамгийн хөөрхөн хүмүүс бол тэд билээ.
Гагцхүү хүн бүрийн эрүүл энхийн төлөө зүтгэнэ
- Өдөр шөнөгүй ажлын байраа сахин суудаг эмч сувилагч нар байгаагүй бол бидний өнөөдөр ч байхгүй гэж амь нас нь аюулаас аврагдсан Чэнь овогт болон Ван овогт нар Чэнь эмч, Линь эмч хоёрт гүн талархал илэрхийлж байлаа.
Тэд бол Үхань хотын 6-р эмнэлгийн Линьже болон Чэньбө эмч нар.
01-р сарын 19-ний өдөр “СОVID-19”-ийн халдвар дайран ирэв. Үханий Шехэ эмнэлэгт мэргэжил дээшлүүлж байсан Линьже Үхань хотын 6-р эмнэлэгт тэргүүн эгнээнд ажиллах эмнэлэгтээ сайн дураараа тусгаарлагдсан байна.
Линьжег тэргүүн эгнээнд гарсны дараах хоёр дахь өдөр нь түүний хамт ажилтан Чэньбө ч цугтаа эрэлхийлэн тэмцэхээр хүрч ирсэн юм.
Тусгаарлалтын хэсэг чимээ аниргүй, аюул түгшүүрт автжээ. Гэвч энэ бол үхлийн эсрэг тэмцэх хамгийн эхний цэг юм.
01-р сарын 21-ний 23:00 цагт Мэс заслын тасгийн 12 давхрын тусгаарлалтын тойргийн 7-р орны өвчтөнөөс дуудлага ирлээ. Өвчтөн долоо хоногийн турш халуурч халуун нь буурсангүй. Амьсгалахад хэцүү, уруул нь цайж, цусны хүчилтөрөгчийн ханалт нь 80 болж байдал маш хүнд байлаа.
- Амьсгалын аппаратаар амьсгалж, хүчилтөрөгчийн урсгалыг нэмээрэй гэж хэлэхийн зэрэгцээ Чэньбө эмч авралтаа үргэлжлүүлсээр.
Өвчтөн мөн л амь насны аюултай хэвээр. Нөгөө өрөөний 28 настай Вань овогт өвчтөнд амьсгалын замын цочмог эвдрэлийн хам шинж илэрчээ. Линьже эмч амьсгалын аппаратаар түргэн шаламгай авран ажиллаж, өвчтөний цусны хүчилтөрөгчийн ханалтын байдлыг нүд салгалгүй ажиглаж зогсоно. Эмч хүний хувьд тайвширч чадахгүй нэлээд хүнд байдалд орсон байв.
Үүрийн 04:00 цагт хоёр өвчтөний цусны хүчилтөрөгчийн ханалтын байдал нэмэгдэн 90 хүрч, хоёр эмч маань сэтгэл онгойх шиг болсон гэх.
Эмнэлгийн Мэс заслын 12 давхарт тэр хоёр бүхэл бүтэн хоёр сар гаруй хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн. Тэд ядарлаа гэж ярьдаггүй, харин хариуцлагаа үүргэлэн, тусгаарлалтын тойргоо бат сахисан юм.
Өвчтөнийхөө дэргэд байвал сэтгэл амар гэж Линьжегийн хэлсэн хэдэн үгэнд миний сэтгэл эрхгүй хөдөллөө.
Үханий халдварын эсрэг тэмцэх тэргүүн эгнээнд зүтгэж байсан маш олон “Халдварын эсрэг тэмцэх” багийн нэг бол Ян Жяньжү болон Жүө Чэньлянгийн “Хуан Жинь Да Дан” баг.
“9 mm, нүдний цэцгий, амь насны аюул, нурах гэж буй байшин мэт хүмүүсийг гунигт автуулна. Сэрж мэдрэх, бодож тунгаах ч цаг зав алга. Энэ үед үнэхээр илүү нэг хүний амийг аварч чадсан бол ...” Энэ бол 03-р сарын 13-ны өдөр. 44 настай Ян Жяньжүнгийн вичатаар цацсан “9 mm” шүлэг.
Үхань Их сургуулийн Ардын эмнэлгийн зүүн дүүрэг бол хүнд өвчтөнүүдийг эмчлэх зориулалттай эмнэлэг. Энд 10 гаруй мужаас ирсэн эмчилгээний баг ажиллаж халдварын эсрэг эмчилгээнд тэмцэж байдаг. Үүнд Шяньжян анагаах ухааны их сургуулийн Нэгдүгээр харьяат эмнэлгийн Гэмтлийн төвийн түргэн тусламжийн тасгийн дарга Ян Жяньжүнгийн дагуулж буй “Хүнд өвчтөнүүдийг эмчлэх баг”, Үхань Их сургуулийн Ардын эмнэлгийн зүүн дүүргийн хүнд өвчтөнүүдийг эмчлэх эмчилгээний тасгийн дарга Жүө Чэньлян нар хамтран ажиллаж, халдварын эсрэг эмчилгээний ажилд сэтгэл нэгдэж гар нийлэн ажилласаар... “9 mm” шүлэгт бичигдсэн байдал бол тэдний ид яаран ажиллаж буй үеийн сэтгэл хөдөлгөм дүр зураг.
- Тэр өдөр би судасны цохилтыг нь хэмжихдээ өвчтөний гар дээр бор толбо гарсныг олж мэдсэн. Өвчтөний цусны даралт хэвийн байсан ч үнэндээ цочролд орсон байсан. Идэвхтэй эмчилгээ хийснээр 30 минутын дараа өвчтөний зүрхний цохилт, цусны даралт буурч, нүдний цэцгий нь саринаад 9 mm болсон байсан юм. Энэ бол эмнэлзүйн анагаах ухаанд маш ховор тохиолддог, өвчтөний зүрх цохилж байсны ачаар шүү. Таван цаг гаруй зүтгэсний эцэст өвчтөний цусны даралт тогтворжсон байсан гэж Ян Жяньжүн ярьсан юм.
Тэр өдрөөс хойш хагас сарын хугацаанд хоёр эмч маань “Халдварын эсрэг эмчлэх баг”-ийг дагуулан өдөр шөнөгүй өвчтөний нөхцөл байдлыг ажиглаж, эмчилгээний хөтөлбөртөө цаг алдалгүй тохируулалт хийж ажиллав.
Хэсэг хугацаанд өвчтөний байдал эдгэрэх тийш хандсан боловч бас шинэ асуудал гарч ирсэн нь мөгөөрсөн хоолойн хагалгаа. Эмнэлгийн “Мөгөөрсөн хоолойн хагалгааны баг” хагалгаа хийхэд бэлэн болж Ян Жяньжүн ч хамтран дэмжиж ажилласан юм. Ян Жяньжүн:
- Жүө Чэньлян дарга бид хоёр мөгөөрсөн хоолойн хагалгаа зэрэг өндөр эрсдэлтэй ажилд өөрсдөө оролцохоор болсон. Бид залуу үеийн эмч нараа хамгаалах шаардлагатай гэж ярьлаа.
Хагалгааны дараа өвчтөний биеийн байдал мөн л аюултай хэвээр байв. Өвчтөнүүдийг цаг тухайд нь эмчлэхийн тулд энэ хугацаанд Ян Жяньжүн болон Жүө Чэньлян бусад багийн гишүүдтэйгээ хамтран ажиллаж, өвчтөний дэргэд ээлжлэн сахиж, хяналтын хэрэгсэл дэх өвчтөний амин чухал шинж тэмдгүүдийн нарийн өөрчлөлтийг ажиглана.
Өвчтөнийг эмчлэхийн тулд чадах бүхнээ хийнэ
Өвчтөний 6 дүүрэг, 200 гаруй нэр, өвчний байдал, хэрэглэх эм, шинжилгээний дүн зэрэг эдгээр нарийн нямбай тэмдэглэл бол Жянсүгээс Хубэй мужийн Хуан Шид тусалсан эмчилгээний багийн гурван гишүүний өвчтөнд маш их сэтгэл гарган ажиллаж буйг харуулж байна.
“7-р байшингийн 37-р орны өвчтөн”, “77 настай, эмнэлэгт хэвтсэнээс хойш гэрийнхэн нь харж туслах боломжгүйгээс болж гуниж зовсоор”, “тус эрэгтэй өвчтөний ор нь таагүй байсан учир ороо сольсон” гэхчлэн өвчтөн бүрийнхээ биеийн байдал, нэр усыг Жянсү мужийн хятад эмнэлгийн Амьсгалын замын тасгийн орлогч дарга Вэйюй сайн мэднэ.
Өвчтөн бүрийн нэр ус, биеийн байдлыг сайн мэдэх болсон нь тэдний өвчтөнүүдтэйгээ олон удаа харьцаж, холбогдсон гэдгийг харуулна.
02-р сарын 11-ний өдрөөс эхлэн Вэйюй, Янжүө Их сургуулийн харьяат эмнэлгийн эмч Лихуа, Жянсү мужийн хятад эмнэлгийн сувилагч Гаожюань нар халдварын эсрэг эмчлэх ажилд шуурхайлан өдөр бүр 8-аас илүү цаг ажилладаг байлаа. Вэйюй:
- Бид гурав анх 190 өвчтөнд гурван өдөр зарцуулж, өвчтөн бүрийн биеийн байдлыг ойлгож, бүгдийг нэг нэгээр нь тэмдэглэн, цээжиндээ тогтоож авсан. Мөн өвчин нь хүндрэх байдалтай хэдэн өвчтөнийг эмнэлэгт шилжүүлсэн. Өвчтөний биеийн байдал ямар ч байлаа гэсэн бид заавал эдгээхийн төлөө хичээж эмчилнэ гэж ярьлаа.
Энэ эмнэлэгт оношлогдсон өвчтөнүүд хөнгөн зэргийн буюу нийтлэг шинжтэй байсан юм. Вэйюй өвчтөний биеийн байдлыг ажиглах, Гаожюань нарийн тэмдэглэл хийх, Лихуа хэлний өнгөрийн зураг авах гэх зэрэг тэр гурав дараа дараагийн эмчилгээний ажлаа нарийн төлөвлөж, ажил үүргээ хувааж авчээ. Өвчтөнүүдийн өөр өөр нөхцөл байдлын дагуу эмчилгээний багууд бүх өвчтөнд "Нэг хүнд нэг арга" хэрэгжүүлж ажиллав.
Лихуагийн утас өвчтөний хэлний өнгөрийн зургаар дүүрчээ. Лихуа:
- Нэг өвчтөний нэг л зураг биш, удаа бүр би илүү хэдэн зураг дардаг. Учир нь нүдний хамгаалалтын шил зүүж байгаа учраас өвчтөний хэлний өнгөрийг сайн тод олж хардаггүй. Хэлний өнгөрийн шинж нь эмч өвчтөний биеийн байдлыг шинжихэд маш чухал хүчин зүйл болдог гэж хэллээ.
Ганц өвчин эмчлэх биш, бас сэтгэл санааг нь эмчлэх шаардлагатай. Нэг эмэгтэй өвчтөний таван удаагийн цээжний CT-ээс уушгины үрэвсэл нь нэлээд сайн эдгэрсэн дүн гарсан боловч өвчтөн мөн л халуурсаар байв. Эмч түүнтэй ярилцаж байхдаа гэр бүл, үр хүүхэддээ сэтгэл зовж байгааг нь дандаа мэдэрдэг. Түүнтэй илүү ярьж, сэтгэл санааг нь тайвшруулан, эмийг нь зохицуулснаар хэдэн өдрийн дараа сайн эдгэрсэн юм. Вэйюй:
- Би 20 гаруй жил эмчийн ажил хийсэн. Хуанши дахь ажлын туршлага надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Анх хамгаалалтын хувцас, гурван давхар бээлий өмссөн зэргээр өвчтөний биеийн байдал сайжирч л байвал би үнэхээр их баярладаг гэж ярьлаа.
Амны хаалтны ором бол хамгийн үзэсгэлэнт инээмсэглэл
Үхань хотын уушгины эмнэлгийн ICU сувилагч Жан Мэйлин 02-р сарын 05-ны өглөө 12 цагийн жижүүрээсээ бууж буудалдаа харих замдаа гэнэт мэдээ алджээ.
Нэг сэхээ ороход хамар нь маш шаналантай өвдөж байлаа. Хамрын яс нь хугарчээ. Гэтэл тухайн үед эмнэлгүүд халдварын эсрэг яаралтай ажиллаж байсан учраас хагалгаа хийх боломжгүй байв. Тиймээс шүд зуугаад ч гэсэн ажиллахаас л өөр аргагүй.
Энэ тэсвэр тэвчээр чухам юу харуулж байна вэ? Өвчтөний өрөөнд орох бүрт хамгаалалтын нүдний шил зүүхэд түүний хамар хутгаар зүсэж байгаа юм шиг өвдөж хэцүү байв. Тэглээ гээд хойш ухарсангүй. Жан Мэйлин 02-р сарын 15-ны өдөр эмнэлгийн олон талын зохицуулалтын дүнд азаар хагалгаанд оржээ.
Хагалгаа дуусмагц эмчээс “Би хамгаалалтын нүдний шил зүүж болох уу” гэж асуусан юм. Эмч “Амны хаалт зүүхдээ болгоомжтой байгаарай, одоогоор нүдний шил зүүж болохгүй” гэж хариулав.
Хагалгааны хоёр дахь өдөр Жан Мэйлин ажилдаа орлоо.
- Нүдний шил зүүж болохгүй, өвчтөний өрөөнд орж болохгүй. Харин би амны хаалт зүүж, ойр зуурын эм зөөж тохируулах ажил хийнэ гэж тэрээр халдварын эсрэг тэмцэхээр зориг шантралгүй ирсэн нь энэ.
Жань Мэйлингийн хамар хөхөрсөн ч амьсгалахад нөлөөлөхгүй учраас тэр маш баяртай байлаа.
- Би энэ нутагт ирээд интоорын цэцэг ч олж хараагүй байна. Өвчин халдвар намдсаны дараа бид хамтдаа интоорын цэцэг харахаар дахин энэ нутагт ирнэ. Бид интоорын цэцгийн дэргэд амны хаалтгүйгээр хамгийн сайхан инээмсэглэлийг үлдээнэ гэж тэрээр ярьсан юм.
03-р сарын 18-ны өдөр Ланьжүө их сургуулийн нэгдүгээр эмнэлгийн Амьсгалын тасгийн орлогч дарга Пү Жяюань тусгаарлалын өдрөө дүүргээд гэртээ харьж ирлээ. Хоёр сар гаруй уулзаагүй гэрийнхэнтэйгээ уулзсан түүний царайд баярын мишээл бялхаж байлаа.
“СОVID-19” дэгдсэнээс хойш Пү Жяюань эмнэлгийн ажилтны хувиар нэгдүгээр сарын 22-ны өдөр халдварын эсрэг тэмцэх ажилд шуурхайлан орсон байна.
Эмнэлэгт өвчтөн дэндүү олон, Пү Жяюань маш олон удаа илүү цагаар ажилладаг. Заримдаа 10 гаруй цаг ч ажиллана. Сэжигтэй тохиолдолд Пү Жяюань эмч өвчтөний хоолойг нь сайн шалгаж, вируст нуклейн хүчлийг илрүүлэх шинжилгээ өгөхийг зөвлөдөг.
Энэ ажил маш их эрсдэлтэй. Өвчтөний хоолойг шалгах үед өвчтөн ханиадаг. Энэ нь халдварлах эрсдэл өндөр, гэтэл Пү Жяюань хойш ухарсангүй, харин улам л зүтгэн ажилласан юм.
14 өдөр ажилласан Пү Жяюань тусгаарлагдлаа. Тусгаарлалт дуусахаас өмнө Пү Жяюань өөрийгөө энэ хугацаанд бас нэлээд туршлага хурамтлуулсан гэдгээ илэрхийлэн дахиад ажлын байрандаа буцаж үргэлжлүүлэн эмчлэхээр болов.
Өдөр хоног өнгөрөх тусам түүний нүүрэн дэх амны хаалтны ором улам бүр гүн болжээ. Үүнийгээ харин медаль гэж боддог нь үнэхээр гайхалтай. Ажиллах хугацаандаа хэдийгээр их ядардаг боловч тэр “Өвчтөнүүдийг аврах нь эмч хүний үүрэг” хэмээн ажилласаар байв. Тэрээр:
- Халдвар авсан хүний тоо хасагдах тусам амжилт ойрхон гэж хэлж байлаа.
