Лед гэрэлтэй замын тэмдэг суурьлууллаа
2017-04-25 22:07
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба энэ сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их Дэлгүүрийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёр ширхэгийг суурьлуулсан байна.
Энэхүү тэмдэг нь хоёр талтай. Нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь 6 цаг юм. Мөн -45о С - +70 градусын температурт ажиллах хүчин чадалтай төдийгүй ашиглалтын явцад ямар ч нэмэлт төлбөр гарахгүй зэрэг олон давуу талтай.

Ийнхүү программ хангамж, удирдлагыг монгол инженерүүдийн хийсэн лед гэрэл бүхий замын тэмдгийг анх удаа “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ үйлдвэрлэж, суурьлуулсан тухай “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.shuud.mn
Дэлгэрэнгүй үзэх
