solongonews
Хэлэлцээрт ашигтай боломж бүрдэж байна
2019-08-03 20:32
Энэ сарын 03-нд Бээжин хотод, “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээр”-ийн сайд нарын хурал боллоо.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа нээлтийн арга хэмжээний үеэр хэлэхдээ, өнөөгийн бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээр нь ховор нандин боломжид нүүрлэж, хэлэлцээр тохиролцох ашигтай нөхцөлийг бүрэлдүүлээд байна. Жилийн дотор хэлэлцээг дуусгах итгэх зоригийг нэмэгдүүлж, эхний үр дүнд хүрэх замаар дараагийн хэлэлцээрийн үйл явцыг ахиулахыг талуудаас хүсэж байна гэжээ. “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээр”-ийг 2012 оны 11-р сард эхлүүлсэн 6 жилийн хугацаанд, урьд хожид хоёр удаагийн удирдагчдын хурал, 15 удаагийн сайд нарийн хэмжээний хурал, 27 удаагийн хэлэлцээр зохион явуулж, өнөө хамгийн зангилаа үе шатандаа явж байна. 8-р сарын 3-нд, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хү Чүньхуа сайд нарын хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ, хэлэлцээр тохиролцох ашигтай нөхцөл бүрдээд байна гэжээ.

Тэрээр: юуны өмнө хэлэлцээрийг дуусгах тухай талуудын эрэл хүсэл өндөр байна. Хоёрт, орнуудын эдийн засаг, худалдааны харилцаа өдөр ирэх тусмаа эрчимжиж байна. Гуравт, талуудын уйгагүй хүчин зүтгэл хэлэлцээрийг дуусгах бат бэх үндэс суурийг тавьсан гэжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХУОР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл