solongonews
Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулганы өвөрмөц онцлог юу вэ?
2019-04-26 17:13
Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулганы өвөрмөц онцлог юу вэ?

Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулган 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр болтол Бээжин хотноо зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ нь Хятад улсын энэ жилийн хамгийн чухал гадаад харилцааны арга хэмжээ болно.

"Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт 6 жил шахмын хурдтай хөгжлийг өнгөрөөсөн нөхцөл байдал доод, дээд хэмжээний чуулга уулзалт энэ удаад ямар ямар бодит төлөвлөлттэй байгаа бол? Ямар онцгой ач холбогдолтой? Ямар ямар үр дүнд хүрэх бол?

Нэг: Хуралд оролцогчдын хэмжээ урьд өмнө нь байгаагүй хэмжээнд өргөжив. Хятад улс ямар мэдээ мэдээллийг дамжуулах вэ?

Форумын үеэр тэргүүлэгч Ши Жиньпин дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцох бөгөөд гол зорилтот илтгэл тавьж, удирдагчдын дугуй ширээний хурлын бүх үйл явцад даргална. Хятад улсын удирдагчид дэлхий дахинд ямар мэдээ мэдээллийг дамжуулж, бүх талын удирдагчидтай ямар ямар хамтын ойлголтод хүрэх бол гэдэг нь дээд хэмжээгээр анхаарч байгаа асуудал болно.

Үүний зэрэгцээ энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын хуралд оролцогчдын хэмжээ анхдагч удаагийнхаас давсан байна. 37 улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн зэрэг удирдагчид, НҮБ-ын нарийн бичгийн дарга, ОУВС-ийн ерөнхийлөгч чуулга уулзалтад оролцох болно. Франц, Герман, Англи, Испани, Япон, Солонгос, Европ тивийн улсуудын холбоо нь төлөөлөгч томилж оролцуулах болно. Нийт 150 гаруй улс болон 90 гаруй олон улсын зохион байгуулалтын 5000 шахам гадаадын зочид тус хуралд оролцож, улмаар бүх дэлхийн таван их тивийн газар орныг хамарсан байна.

Гадаад хэргийн яамны олон нийтийн дипломат харилцааны зөвлөх, хорооны гишүүн Хуа Лимин хэлэхдээ: - Анх удаагийн форумтай харьцуулбал олон олон улс идэвхтэйгээр хуралд оролцох болов. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны 10 улсын удирдагчид ч бүгд хуралд оролцоно. Итали, Австрали, Швейцар зэрэг өрнө дахины улсуудын удирдагчид ч мөн хуралд оролцоно.

“Энэ нь дэлхий нийтийн бодит үйл ажиллагаагаараа "Бүс ба зам"-д итгэлцлээ илэрхийлж байгаа явдал болно”. “Дарга Ши Жиньпин форум дээр бүх талын удирдагчидтай саналаа бүрэн солилцож, "Бүс ба зам"-ын ирээдүйн хөгжилд төлөвлөгөө гарган боловсруулах болно” гэв.

Хоёр: "Бүс ба зам"-ын чанар сайтай хөгжлийг хэрхэн ахиулах вэ?

6 жил шахмын хөгжлөөр дамжин "Бүс ба зам" санаачилга онол төдий байснаас бодит үйл ажиллагаа болон хувирч, алс хэтийн төлөвлөгөө байснаасаа бодит байдал болон хувирч, урьдчилан жишсэн үр дүнгээс давсан байна. Одоогийн байдлаар 126 улс болон 29 олон улсын зохион байгуулалт Хятад улстай "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны бичиг материалд гарын үсэг зурав. Хятад улсын "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах улс оронтой хийсэн худалдааны нийт хэмжээ 6 мянган тэрбум ам.долларыг давж, хөрөнгө оруулалт нь 80 тэрбум ам.долларыг давсан байна.

“Анхны форум нь голдуу талуудын хамтын ажиллагааны үзэл баримтлал, зам шугамын талаар санал нэгдсэн бол хоёр дахь удаагийн форум нь илүү бодит арга хэмжээ тогтоож, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг ахиулан чанар сайтай хөгжлийг биелүүлэх явдал болно” хэмээн Хятад улсын Олон улсын хөгжлийн мэдлэгийн төвийн орлогч эрхлэгч, төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвийн орлогч судлаач Жан Шихэн хэллээ.

Жан Шихэн илэрхийлэхдээ, дээд хэмжээний чуулга уулзалтаар дамжуулан хэсэг асуудалд чиглүүлэн хэрхэн сул талуудыг сайжруулан, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэн бодит болгож, илүү их нэгдсэн саналд хүргэх нь энэ удаагийн форумын зөвлөх зүйлийн нэг юм гэжээ.

Гурав: салбар форум нь анхныхаас нэг дахин илүү. Ингэж төлөвлөсөн нь ямар зорилтоос үүдсэн бол?

Төлөвлөлтийн талаар шинийг санаачилсан бол энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын бас нэгэн онцлог болно. Салбар форумын тоо хэмжээг 12 талбар болгон өргөтгөж, анхныхаас нэг дахин илүү болов. Бодлогын ойлголцол, суурь төхөөрөмжийн холболт, худалдааны саадгүй нэвтрэлт, хөрөнгө мөнгөний ашиглалт, ардын сэтгэлийн ойлголцол болон Тинк Танкын солилцоог хамарсан салбар форумын суурин дээр мөн дижитал, бохирдолгүй, шинийг санаачилсан, орон нутгийн хамтын ажиллагаа, хилийн гаднах эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаар гол сэдэв болгосон салбар форумыг төлөвлөжээ.

“Шинээр төлөвлөсөн салбар форум нь дэлхийн аж ахуй, аж үйлдвэр, техник мэргэжлийн хөгжлийн чиг хандлагыг тусгасан бөгөөд "Бүс ба зам"-ын чанар сайтай хөгжлийн чиглэл ба агуулгыг тодорхойлов. Энэ нь олон улсын дүрэм ба шинэлэг туршилтын стандартад нийцүүлэхэд ашигтай юм” гэж Жан Шихэн хэлэв.

Үүнээс гадна энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтад бизнесмений хурлыг анх удаагаа хуралдуулж, улс орнуудын үйлдвэр худалдааны салбарынхан хамтран ажиллахад тавцан хангах болно. Энэ тухайд Жан Шихэн хэлэхдээ, дэлхий нийтээрээ "Бүс ба зам" санаачилгыг дээд хэмжээгээр хүрээлж байгаа боловч цөөн бус аж ахуйн нэгж оролцох арга замаа хайж олоогүй байсаар. Бизнесмений их хурал нь аж ахуйн нэгжид тусалж, шийдэх арга зам олгох болно гэжээ.

Дөрөв: Форум нь урьдчилсан жишилтээр ямар үр дүнд хүрэх вэ?

Форумын үеэр удирдагчдын дугуй ширээний хурлаас хамтарсан албан мэдээ нийтэлж, талуудын Засгийн газрын хоорондох олон олон хамтын ажиллагааны хэлэлцээр ба бодит эрхэмлэсэн хамтын ажиллагааны төсөлд санал нэгдэж, зарим хөгжсөн улс ба олон улсын санхүүгийн байгууллагууд Хятадын талтай гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааны бичиг материалд гарын үсэг зурж, улс онуудын үйлдвэр худалдааны салбарынхан хэсэг бүлэг хамтын ажиллагааны төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах болно. Ингэхэд урьдчилсан жишгээр нэлээд их ололт амжилт, үр дүнд хүрэх болно гэжээ.

Дэлхийн банкны нийтэлсэн судалгааны нийтлэлд "Бүс ба зам"-ын холбогдох хөрөнгө оруулалт нь бүх дэлхийн 34 сая гаруй иргэдийг зохих хэмжээнд ядуурлаас ангижруулах болно. Үүнд: 29.40 сая иргэд нь "Бүс ба зам" дагуух улс орон ба бүс нутгийнх болно гэж тодорхойлов.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Форумын байдлыг танилцуулахдаа, ард түмнээр гол цогц болгох үзэл баримтлалыг барьж, "Бүс ба зам"-ын бодит эрхэмлэсэн хамтын ажиллагааг дэмжиж, ард түмний амьжиргаанд чиглэсэн байх хэрэгтэй гэв.

Хайнан их сургуулийн "Бүс ба зам"-ын судалгааны хүрээлэнгийн дарга Лан Хаймин, энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт нь урьдчилсан жишилтээр маш олон бодит эрхэмлэсэн төслийн хэлэлцээр байгуулж, улс орнуудын ард түмний амьжиргааны түвшинг сайжруулах болно гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл