“Таван тансаг“ Хөлөнбуйрын хүүхдийн найрал дууны чуулгын тоглолт 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо. Найрал дууны чуулгын тоглолт нь Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээний чухал нэг хэсэг болно. ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Чэнь Баочуань тоглолтыг нээж үг хэллээ.
Тоглолтыг Өвөр Монголын соёлын өдрүүд арга хэмжээнд оролцож буй Монгол, Хятад хоёр улсын дарга удирдлагууд хүрэлцэн ирж сонирхлоо.
Тоглолтод "Чандмань эрдэнэ" хамтлаг, авьяаслаг дуучин Уудам нар ая дууны цэнхэр хадаг өргөн барьсан юм.
“Таван тансаг“ хүүхдийн найрал дууны чуулга нь анх 2007 онд байгуулагдсан бөгөөд Хөлөнбуйрын тал нутгийн Орцон, Эвенк, Дагуур гурван үндэстэн болон Барга, Буриад хоёр овог аймгийн хүүхдүүдээс бүрдсэн, түүх, соёл уламжлалыг өвлөн уламлах үүднээс “Таван тансаг“ хэмээн нэрийдсэн болно.
Хүүхдийн гэнэн цайлган дуу хоолойгоор хүрэлцэн ирсэн үзэгчдийг тал нутгийн түүхэн үнэн, хүүхэд насны дурсамжаар аялуулж байлаа.
