solongonews
Хятад улс 6 дахь жилдээ Германы худалдааны хамгийн чухал түнш болсон байна
2022-02-20 16:27
Хятад улс 6 дахь жилдээ Германы худалдааны хамгийн чухал түнш болсон байна

Германы Холбооны Статистикийн Хорооны 18-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2021 онд Герман, Хятадын хоёр талын худалдааны хэмжээ 2020 онтой харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдэж, Хятад улс 6 дахь жилдээ Германы худалдааны хамгийн чухал түнш болсон байна.

 Германы Холбооны Статистикийн Хорооны мэдээгээр, 2021 онд Германы Хятадаас импортлох хэмжээ 2020 онтой харьцуулахад 20.8 хувиар өссөн ба Хятад руу хийсэн экспорт 2020 онтой харьцуулахад 8.1 хувиар өссөн байна. Германы Холбооны статистикийн газар мөн өдөр мэдэгдэл нийтэлж, Германы импортын худалдаанд Хятадын ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байна гэв.

  Сүүлийн хэдэн арван жилд Германы импортын хамгийн чухал эх үүсвэрийн жагсаалтад Хятад улс 1980 онд 35-р байрт орж, 1990 онд 14-р байр хүртэл ахисан бол 2015 оноос хойш Хятад улс Германы хамгийн том бүтээгдэхүүн импортлогч орон болжээ.

  Хятадын Гаалийн ерөнхий газрын тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятад Германы импорт экспортын нийт хэмжээ 235 тэрбум 100 сая ам.долларт хүрсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл