solongonews
Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажил ахицтай байна
2016-12-28 16:44
ӨМӨЗО-ны үл хөдлөх хөрөнгийм бүртгэлийн ажлын байдлын хэвлэлийн бага хурал 12 дугаар сарын 28-ны өдөр Хөххотод боллоо.

ӨМӨЗО-ны Газрын нөөцийн танхимын орлогч дарга Жао Даюун, ӨЗО-ны Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн товчооны холбогдох ажилтнууд хуралд оролцсон байна.

Хурлын үеэр Жао Даюун: - Өвөр Монгол нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс сарын өмнө Хятад улсаас дурдсан “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн системийг үндсэн шатанд бүтээн байгуулах буюу хэрэгжүүлэх” үүргийг биелүүлсэн гэжээ.

Өвөр Монголд нийт 81 мянга гаруй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ба үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн баталгаа тараана. 12 аймаг хотын орон нутаг, хошуу шяньд “Шинэ гэрчилгээ олгох, хуучин гэрчилгээ түдгэлзүүлэх” үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажлыг бүх талаар сайжруулна. Мөн Шилийнгол аймаг, Хөлөнбуйр хот зэрэг газар нутагт монгол хэл буюу онцгой үйлчилгээний цонх нээж, үндэстний цөөнх, ахмад настнууд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай үйлчилгээ үзүүлж байна.

Өвөр Монгол 2015 оны 12 дугаар сард үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажлын хариуцлага төлөвлөлтийг нэгтгэхийг биелүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 12 аймаг хотод “Шинэ гэрчилгээ олгох, хуучин гэрчилгээг түдгэлзүүлэх” үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажлыг бүх талаар сайжруулсан байна.

Хурлаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажил чухал ажил юм. Ажлын ахицыг илүү сайжруулах хэрэгтэй бөгөөд ажлын явцад богино хугацаанд олон түмэн ч ажлыг дэмжихийг хүсэж байна гэжээ.

Зохиогч: Мэргэнбилэг
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл