solongonews
Ян Жечи Камбож, Лаос, Кувейт улсаас Хятадад суугаа Элчин сайд нартай уулзав
2021-04-01 10:11
Ян Жечи Камбож, Лаос, Кувейт улсаас Хятадад суугаа Элчин сайд нартай уулзсан байна.

   ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны Гадаад хэргийн ажлын комиссын Тамгын газрын дарга Ян Жечи Хятадад суугаа Камбожийн Элчин сайд Сисода, Лаос улсаас Хятадад суугаа Элчин сайд Камбау, Кувейтээс Хятадад суугаа Элчин сайд Семих нарыг 03 дугаар сарын 31-ий өдөр тус тус хүлээн авч уулзав.

Ян Жечи:

- Хятад улс нь Камбож, Лаос, Кувейт улстай хоёр талын солилцоогоо улам эрчимжүүлж, цар тахалтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа ахиулан, "Бүс ба Зам" -ыг өндөр чанартайгаар хамтран бүтээн байгуулж, олон талт зохицуулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, олон улсын шударга ёс ба бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал хамтран хамгаалахад бэлэн байна гэж илэрхийллээ.

Мөн тэрээр:

-  Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо нь Хонконгийн үндсэн хуулийн I, II хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлтийг санал нэгтэй хэлэлцэж баталж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн системийг улсын хэмжээнд сайжруулах зорилго нь "Хонконгийг эх орончид засаглах" гэсэн үндсэн зарчмыг хэрэгжүүлэх, Хонконгийн урт хугацааны тогтвортой байдал, "Нэг улс, хоёр систем" -ийн тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг хангахад оршно. Энэ нь Хятад улс болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Хятад улс Хонконгийн тогтвортой байдлыг хадгалах, үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах шийдвэртэй бөгөөд чадвартай. Хятад улс Хонконг дахь бүх улс орны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үргэлжлүүлэн хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэг Хонконгтой харилцан ашигтай хамтын ажиллагааг төрөл бүрийн салбарт өргөжүүлэхийг талархан хүлээн авч байна гэж онцоллоо.

Дээрх гурван улсын элчин сайд:

- Хятад улс тахлын эсрэг дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд Хятад улстай хоёр талын найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд үргэлжлүүлэн ажиллана. Хонконгийн асуудал бол Хятадын дотоод асуудал юм. Бид бүхэн "нэг улс, хоёр систем" -ийн бодлогыг тууштай дэмжиж, Хонконгтой холбоотой асуудлаар Хятадын хууль ёсны байр суурийг дэмжиж ажиллана. Хонконг урт хугацааны хөгжил цэцэглэлтэд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэж санал нэгтэй хэлэв.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл