Үхэшгүй мөнхийн шидийг олсон сахиусан хүмүүсийн сэдэвтэй кино жүжиг нь күнфү, цуутай даяанч тэнүүлчдийн үлгэртэй адил Хятадын кино урлагийн ертөнцөд мөн чухал байр суурийг эзэлдэг.
Гурван төрөл арилжсан ч бие биенээ олж, жаргаж, зовж, хайрлаж, шаналж олон арван мянган жилийг элээсэн Есөн сүүлт үнэг, Хурмастын хан хөвгүүн хоёрын хайрын түүхийг өгүүлсэн “Гурван төрлийн тавилан, Тоорын цэцгийн ойд” 58 ангит киног 3 дугаар 1-ний өдөр буюу өчигдөр үдэш нэвтрүүлж дууссан бол уг киноны рейтинг нь 25 тэрбумыг давсан нь асар том амжилтад хүрчээ. Энэхүү амжилтыг нь кино урлагийн салбарынхан дүгнэхдээ:
Нэг. Уг киноны зохиолч Тан Чигийн шүтэн бишрэгчид маш олон. Кино дэлгэцнээ гарахаас өмнө хүсэн хүлээгчид нь төрсөн.
Хоёр. Гурван төрөл дамжсан чин үнэнч хайрын түүх нь хүмүүсийг хөтөлж киноны ертөнцөд оруулсан.
Гурав. Киноны найруулга уран болсон гэж үзжээ.

Киноны эрэгтэй гол дүрд Хятадын алдарт жүжигчин Марк Жао /Жао Ютин/, эмэгтэй гол дүрд алдарт жүжигчин Ян Ми тоглож, эмэгтэй туслах дүрд шинээр олны танил болж байгаа маш үзэсгэлэнтэй Уйгар бүсгүй Дилраба зэрэг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчид тоглосон нь мөн уг киноны амжилтад тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэдгийг уншигч түмэн минь хэлүүлэхгүй биз. Ямар ч байсан гэгээн хайрын тууль нэгээр нэмэгдэж байгаа нь сайхан аа.

Хурмастын хан хөвгүүний дүрд тоглосон гол дүрийн жүжигчин Марк Жао /Жао Ютин/

Есөн сүүлт цагаан үнэгний дүрд тоглосон гол дүрийн жүжигчин Ян Ми

Есөн сүүлт улаан үнэгний дүрд тоглосон туслах дүрийн жүжигчин Дилраба
