Хайртай хүнээсээ салахаас илүү сэтгэлд хэцүү зүйл үгүй билээ. Салалтын дараа бүр ч дордоно гээч. Түүний үлдээсэн энэ ХҮЙТЭН ХООСОН ЗАЙ-г яаж нөхөх вэ? Хамт алхаж байсан гудамжууд, кафе, сандал гээд яасан их дурсамжууд вэ? Энэ бүхний хажуугаар өнгөрөхдөө бид түүний утас руу нэг л мэдэхэд залгахаар ногоон товчоо дарсан байдаг.
Гэтэл зарим бүсгүйчүүд энэ ХООСОН ЗАЙ-г хэн нэгний хайрыг хүлээлгүй, шууд өөр хүнээр нөхүүлэхийг хичээдэг. Эдгээр үйлдлүүд нь хайрт экс найз залууг улам хүчтэй сануулж, та нэг л мэдэхэд өнгөрсөндөө амьдардаг нэгэн болно. Ийм учраас би танд түүнээс хэд дахин илүү сайхан залуутай учрахад саад болоод байгаа энэ дурсамжуудаа экстэйгээ хэрхэн мартах талаар хэлж өгье.
1.”30 минут” дүрэм
Өөрийн сэтгэл хөдлөлд автаж болохгүй. Жишээ нь: найзууд чинь баасан гарагт караоке ороё гэхэд та “Үгүй ээ, чадахгүй” гэж хэлээд гэртээ сууна. Гэртээ суухдаа түүний тухай бодно. Цаг аль хэдийн оройн 8,9 болоход та “Түүн рүү залгах уу, яах уу?” гэсэн бодол толгойнд чинь эргэлдэнэ. Энэ үйлдлийг бид яагаад хийдэг вэ гэхээр ганцаардаж, уйтгарласандаа л ингэдэг. Яг энэ цагт та завтай бөгөөд амрахыг хүснэ. Тиймээс өөрийгөө завтай байлгаад байвал түүнийг мартаж чадахгүй. Экс рүүгээ залгах хүслээ 30 минут дараад үз. Эхний удаад хэцүү санагдана. Хэрвээ 30 минут тэссэн бол дахиад 30 минут. Түүн рүү залгах хүслийг чинь хянах болно.
2.Дурсамжаа аль болох бодохгүй байж, бодлоо удирд
Хуучин амьдралаасаа хурдан салахыг хүсвэл хайрын дуу, хамтдаа сонсдог байсан дуунаас татгалз. Үүний оронд сэтгэл сэргээх сайхан дуунууд байдаг даа, эрч хүчтэй. Тэр дуунууд танд амьдрах чин хүслийг бэлэглэх болно. Мөн хамт суудаг байсан ресторан руу битгий ор, урдуур нь ч алхах хэрэггүй. Үнэхээр мартмаар байвал та зоригтой байх ёстой. Мэдээж таны хувьд үнэтэй дурсамжаа заавал арчих хэрэггүй.
3.Бусдад түүний тухай ярихаа зогсоо
Бүх эмэгтэйчүүд салалтын дараа дотны найз нөхөддөө эксийнхээ тухай сунжирсан яриагаа эхлэдэг. Тэр одоо юу хийж байгаа бол? Өөр эмэгтэйтэй болсон болов уу? Гээд л... Мэдээж таны энэ яриаг сонсож суух хүнтэй байна гэдэг гайхалтай хэрэг. Гэхдээ цаашдаа энэ нь танд сайн зүйл авчрахгүй. Үүний оронд адал явдалтай амьдардаг найзтайгаа уулзаж яриа өрнүүл. Хамгийн гол нь та 2-ын ярианд таны эксийн нэр орох ёсгүй.
4.Жагсаалт бич
Цаас аваад “Түүнгүйгээр сайхан байгаа 3 шалтгаан” бич. Магадгүй түүнгүйгээр өөрийн дургүй тулаант кино дахиж үзэхгүй, амралтын өдрийг өөртөө зарцуулдаг болсон гэх мэт. Шалтгаан бол маш их байгаа. Энэ бүхэн нь магадгүй та зөвхөн ганцаардахыг хүсэхгүй байгаа учраас хуучин залуугаасаа салахгүй байх нь ямар утгагүй гэдгийг ойлгох байх.
Түүнээс илүү сайхан залуус зөндөө байгаа гэдгийг л та сайн ойлгох хэрэгтэй. Магадгүй таны нүдэнд зөвхөн тэр л харагдаж байгаа байх. Гэхдээ одоо өнгөрсөн амьдралдаа амьдрахаа болих цаг нь болсон!
