solongonews
Шинэхэн оюутанд өгөх хэд хэдэн зөвлөгөө
2015-12-28 18:21
Юуны түрүүнд хүссэн сургуульдаа орсонд нь баяр хүргэе. Оюутны амьдралд тавтай морил охин минь. Их сургуулиас мэдэж авсан , найзуудад маань тохиолдсон хэдэн зүйлийг зөвлөе.

1-р курсын 9 сарын 1нд өөрийгөө том болсон мэтээр төсөөлдөг. Бодит байдал ч тийм байдаг шүү. 10 жилд байхдаа 9 сарын 1н болоход аав ээж 2 хамт сургуульруу явна. Эсвэл багшдаа цэцэг барьж очоод л эхний өдөр ангид шинээр орж ирсэн хүүхдүүдтэй танилцаад хичээл ч орохгүй өнгөрдөг. Харин их сургууль хэрвээ чи 9 сарын 1нд өглөө эрт хичээлтэй байсан бол хичээлдээ сууна өдөр 9 сарын 1ны нээлт болох болно. Зарим сургуулиуд 8 сарын сүүлээр хичээл нь эхлэх болно. Багшдаа цэцэг авах ч шаардлагагүй , ээж аавыгаа ч дагуулж явах шаардлагагүй.

 

Зарим сургууль хичээлийн хуваариа өөрөө сонгодог. Хэрвээ чиний сонгосон сургууль өөрөө хуваариа сонгодог бол 2-3 өдөрт шахаж болно. Үлдсэн өдрүүдэд нь номын санд суух , найзуудтайгаа уулзах гэх мэт чөлөөт цаг ихтэй болно шүү.

Багшийн анхааралд өртөнө гэдэг нь маш хэрэгтэй. Учир нь нэг хичээлд чамтай хамт 100 гаруй хүүхэд суух болно. Тэр олон хүүхэд дундаас багштайгаа дотно байх юм бол чамд олон давуу талууд нээгдэх болно шүү. Багшын анхаарлын төвд байх хэдэн арга бий.

1. Юу ч болсон хичээлээ тасалж болохгүй. Аргагүй шаардлагатай бол багшаасаа чөлөө авах хэрэгтэй.

2. Үргэлж урд суух хэрэгтэй. Ойлгоогүй зүйл байвал багшаасаа байнга асууж , харилцаатай байх хэрэгтэй.

3. Мэдэхгүй чадахгүй зүйл байвал багшынхаа өрөөг олж очоод асууж болно шүү. Багш нь идэвхтэй байгаа оюутнуудад их сайн ханддаг юм.

Цагийн юм цагтаа байх нь хамгийн сайхан. Чи 1 семистерт ойролцоогоор 6 хичээл үзлээ гэж бодоход бүгд бие даалт өгөх болно. Өгсөн цагт нь шууд л хийх хэрэгтэй тэгэхгүй бол хичээлийн сүүл болоход бүх бие даалтууд овоорох болно. Эхний семистерт хүүхдүүд бие даалтыг чухал гэж боддоггүй. Тийм учраас хийхгүй орхих тохиолдол олон байдаг. Харин 100 онооны бараг талыг шахуу бие даалтын , гэрийн даалгаварын оноо бүрдүүлдэг гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас бүх зүйлийг цагт нь хийгээд шалгуулаад явах хэрэгтэй шүү. 

Бүх зүйлийг өөрөө хийж сурах болно. Маш олон хүний зан аашыг олж эвтэй найртай харьцах чадвартай болох болно. 10 жилд байхад танай ангид ихэнх нь хотын хүүхдүүд л байдаг байсан. Харин их сургуулийн ангид чинь өөр улсын , өөр нутгын гээд л өөр өөр хүүхдүүдтэй нэг ширээнд суух болно.

 

Мөн хэзээ ч мартаж болохгүй нэг зүйл бол ХЭЗЭЭ Ч ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ХИЧЭЭЛЭЭ ТАСЛА. 10 жилд байхад чи нэг л өдөр хичээлээ таслах юм бол ээж аав нар чинь мэдсэн байдаг. Маргааш нь хичээл дээрээ очиход багш чинь зангинаад бөөн юм болдог байсан. Одоо  харин тийм биш. Чамайг тасалсныг найзуудаас чинь өөр хэн ч мэдэхгүй. Багш нар чинь мэдсэн ч тоохгүй. Чи тэр ангид сууж байгаа , хичээлээ тасалсан , бие даалтаа хийгээгүй байх гэх мэт зүйлсийг багш нар чинь тоохгүй. Гэхдээ ингэлээ гээд чи хичэлэээ тасалж болохгүй. 1р курсыхан гэнэт эрх чөлөөтөй болохоор уяанаасаа алдуурсан ноход шиг өдөр болгон шахуу хичээлээ тасалдаг. Түүний үр дүнд F гэсэн дүн чамд харагдах болно. Ганцхан цагийн хичээл шүү дээ гэж бодож болохгүй. Нэг хичээл 1:30 минут орох болно. Энэ хугацаанд багш чинь хэдэн мянган үг хэлнэ гэж бодно. Хичнээн олон хэрэгтэй зүйл хэлнэ гэж бодож байна. Тийм учраас хичээлээ таслах хэрэггүй шүү хонгор минь. 

 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл