solongonews
НҮБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог нэмэгдүүлэв
2021-05-13 10:07
НҮБ дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог нэмэгдүүлэв.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар 11-ний өдөр тайлан нийтэлж, дэлхийн хоёр том эдийн засаг цогц болох АНУ, Хятадын эдийн засгийн сэргэлтийн эрчмийг харгалзан үзээд, дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2021 оны урьдчилсан тооцоог жилийн эхэнд тооцоолсон 4.7 хувийг 5.4 хувь болгон нэмэгдүүлсэн байна.

"Дэлхийн эдийн засгийн 2021 оны төлөв байдал ба хэтийн төлөв" нэртэй оны дунд үеийн шинэчлэлтийн тайланд, Хятадын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог 2021 онд оны эхээр 7.2 хувь байсныг 8.2 хувь, АНУ-ын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог 3.4 хувиас 6.2 хувь болгон өсгөсөн байна. Евро бүсийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг 5.0 хувиас 4.2 хувь болгон буурууллаа.

2021 онд хөгжингүй орнууд 5.0 хувь, хөгжиж буй орнууд 6.1 хувь, хамгийн буурай хөгжилтэй орнууд 4.0 хувиар өснө гэж уг тайланд дурджээ.

Мөн тайланд, ихэнх улс орнуудын хувьд цар тахал эцэслэгдээгүй, хамгийн эмзэг эдийн засагтай улс орнууд урт хугацааны эдийн засгийн хүндрэлтэй тулгарах болно. Хөгжиж буй олон орнууд эдийн засгийн гарцаараа 2022 эсвэл 2023 онд цар тахлын өмнөх түвшиндээ эргэж орох болно гэв.

Цар тахлын улмаас 114 сая орчим хүнийг туйлын ядууралд автуулж, зорилтот бодлого, арга хэмжээ авах шаардлагатай гэж тайланд дурджээ.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл