Таван долоо хоногтойд таны хүүхэд:
2015-12-28 18:21
Энэ долоо хоногоос эхлэн тээж буй хүүхдийн тань ходоод гэдэс, тархи, нугасны холбоос, зүрх, цус болоод цусны судаснууд хэлбэр дүрсээ олохоор эхлэл нь тавигджээ.
Таны ураг энэ долоо хоногт 1/8-1/16 инч /нэг инч нь 25,4 мм-тэй тэнцдэг/ өндөртэй болсон байгаа. Түүнийг хаанаас нь ч харсан одоогоор С хэлбэртэй байгаа. Энэ долоо хоногт олон жирэмсэн эхчүүд шаардлагагүй зүйлсэд санаа зовох нь нэмэгдэж, тээж буй хүүхэд нь ямар төрөх бол, эрүүл төрүүлж чадах болов уу үгүй болов уу зэргээр стресст өртөх нь их байдаг.

Тиймээс бусад жирэмсэн эхчүүдтэй санал бодлоо солилцож, ганцхан та бус тэд ч бас тан шиг олон зүйлд санаа зовдгийг нь олж мэдвэл танд санаа зовох зүйл багасах болно. Учир нь жирэмслэлтийн үед сэтгэл санаа тогтворгүй байдгаас ийнхүү санаа зовох нь элбэг тохиолддог байна. Бусад эхчүүдтэй сэтгэл санаагаа хуваалцсанаар та урам орж, хэвлий дэх хүүхдээ ч эрүүл саруул тээж чадна. Энэ долоо хоногоос эхлэн эмэгтэйчүүдийн эмчид хандаж эмчийн хяналтад орох бэлтгэлээ базаах хэрэгтэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
