“Төмөр аяга” гэж олон хүмүүс ярьдаг. Тэгээд зарим нь бас улсын албатаар шалгаж орох буюу ямар нэгэн ажил үйлсийн байгууллага нэгжид шалгагдаж орвол төмөр аяганы амсар зуучихлаа гэж үнэлдэг. Ямар нэгэн дан давхаргын утга учраас ярих буюу одоогийн нийгмийн зарим хүмүүсийн өрөөсгөл талын үзлээр үзэхэд энэ хэллэг нь зөв юм шиг. Тэгвэл “төмөр аяга” гэдэг хоёрхон үгийн утгыг ярихад амьдралын баталгаатай боллоо гэсэн үг биз. Гэвч ямар нэгэн хүний хувьд амьдралын баталгаа гэдэг нь зөвхөн ажил олохоор тогтдоггүй. Харин тэр хүний хүртсэн мэргэжил чадвар буюу бүр түүнээс өгсүүлээд ярихад оюуны боловсрол болон сэтгэлийн боловсролын түвшинээр л тогтоогддог учиртай. Тиймээс одоогоор хүмүүс “төмөр аяга” гэдэг ухагдахууныг зөвхөн байгууллага нэгжид зохих хөлс олгомжтой болсноор л баримжаалж байгаа нь арай буруу юм билүү.
Өөрийн ойлголтоор “төмөр аяга” гэдэг нь ямар нэгэн байгуулаа нэгжид зохих хөлс олгомжтой тогтмол ажил олохыг хэлэх биш, хэрвээ аль нэг өдөр ажиллаж байсан байгууллага нэгжээсээ салсан ч өөрийн гэсэн сайхан үйлсээр амьдралаа санасан түвшиндээ авч явж чадахыг хэлж байгаа мэт санагдана. Амьдралаа баян тансаг, баяр жаргалтай байлгах бол хүн бүхний мөрөөдөл. Мөн зөв амьдрахуйн үзлээр бий болсон сайхан мөрөөдөл. Ямар нэгэн байгууллага нэгжээс цалин олгомж олж байгаа юм бол түүндээ талархах ёстой. Амьдралыг нэг ёсны баталгаатай болгож байна гэдэг маш их түшиг. Тэр их түшгийн доор гэдэс цатгалан мөр бүтэн явах нь нэг ёсны жаргал. Тэгсэн ч түүнийг л “төмөр аяга” гэж үнэлэх нь дэндүү явцуу бодол буюу ялагдал үзэл мэт.
Харин “ганц олдсон амь насандаа би юу хийсэн ч гялалзтал амьдарч чадна” гэдэг итгэл, тэр итгэлийн дагуу бүрэлдсэн сэтгэлийн дээд боловсрол болон тэр итгэлээ биелүүлэхийн төлөө эзэмшсэн мэргэжил чадвар л сая “төмөр аяга” юм шиг санагдах юм.
