Лаосын нийслэл Вьентьян хотын хойд захын холбооны цамхгийн сүүлчийн тавцан дээр холбогдох ажил өндөрлөхийн хэрээр Хятад-Лаосын төмөр замын Мөдин өртөөнөөс Вьентьян өртөө хүртэлх холбооны цамхгуудыг 05-р сарын 15-нд бүгдийг угсарч дуусгасан байна.
Хятад-Лаосын төмөр зам барих, ашиглалт хариуцсан Хятад-Лаосын төмөр замын компанийн ерөнхий менежер Шяо Чяньвэнь энэ сарын 16-ны өдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятад-Лаосын төмөр замын бүх шугамд нийт 67 холбооны цамхаг төлөвлөсөн юм. Мөдин станцаас Вьентьян өртөө хүртэлх Хятадын төмөр замын барилгын цахилгаанжуулалтын товчооноос хариуцан байгуулж байгаа холбооны 64 цамхгийн бараг тал хувь нь хүн амьдардаггүй, хүн ам багатай, халуун орны бүсэд байрладаг. Тэдгээрийн ихэнх нь уулын арын хэсэгт байдаг ба газарзүйн нөхцөл нь төвөгтэй, замын хөдөлгөөний нөхцөл байдал муутай, барилгын ажил нь хэцүү байдаг. Борооны улирлын үеэр барилгын томоохон техник хэрэгсэл талбай руу хэвийн нэвтэрч чадахгүй, маш их хэмжээний материал, тоног төхөөрөмж тээвэрлэхэд хамгийн эртний маягийн хүн, амьтны хүчний тээвэрлэлтийг л ашиглах боломжтой гэжээ.

Хятадын төмөр замын барилгын цахилгаанжуулалтын товчооны Хятад-Лаосын төмөр замын төслийн хэлтсийн дарга Ли Чүньшэн 15-ны өдөр сэтгүүлчдэд хэлэхдээ “цамхаг угсралтын ажлыг төлөвлөсөн хугацааны дагуу өндөр чанартай хийж гүйцэтгэх зорилгоос барилгын нарийн төвөгтэй байдал, барилгын хүнд хэцүү нөхцөл байдалд чиглүүлэн, төслийн хэлтэс урьдчилан төлөвлөж, болгоомжтой байрлуулав. Мөн цар тахлын нөлөө, талбай руу нэвтрэх материалыг тээвэрлэхэд бэрхшээлтэй байгаа байдал, борооны улирлын барилгын ажил, өндөр температурын уур амьсгал зэрэг саад бэрхшээлүүдийг даван туулж, барилгын технологийн стандартыг тогтоож, барилгын ажлын үйл явцыг хатуу хянаж, улмаар инженерийн технологи, чанарын стандартыг баталгаажуулж байна” гэжээ.
2020 оны 03-р сарын 31-ний өдөр Хятадын төмөр замын барилгын цахилгаанжуулалтын товчооноос Хятад-Лаосын төмөр замын Вьентьян өртөөнд 40 метр дөрвөн хоолойтой холбооны цамхаг цутгаж эхлэв. Үүгээр Хятад-Лаосын төмөр замын харилцаа холбоо, дохионы төслийн барилгын ажил эхлэн нээгдэв.

Хятад-Лаосын төмөр зам бол Хятадын "бүс ба зам" санаачилга болон Лаос улсын "далайд гарцгүй орныг газраар холболдох улс болгох" хоорондох стратегийн төсөл юм. Хойд талын Лаос-Хятадын хилийн боомт болох Мөдингөөс эхлэн өмнө Лаосын нийслэл Вьентьянд хүрч, нийт урт нь 400 гаруй километр байдаг. Тус төмөр замыг БНХАУ-ын менежментийн стандарт, техникийн стандартыг ашиглан байгуулж, урьдчилан төлөвлөсөн хурд нь цагт 160 км бөгөөд цахилгаанжуулсан зорчигч ба ачааны холимог төмөр зам юм. Уг төсөл 2016 оны 12-р сард эхэлсэн бөгөөд 2021 оны 12-р сард дуусч, замын хөдөлгөөнд нээхээр төлөвлөж байна.
