solongonews
XII сонгуулийн БХАТИХ-ын V хурал нээлтээ хийв
2017-03-05 09:59
Гуравдугаар сарын 5-ны үдээс өмнө Бээжинд XII сонгуулийн БХАТИХ-ын V хурал нээлтээ хийж, Ши Жиньпин нарын Хятадын нам төрийн удирдагчид хуралд оролцов.

XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулган 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс өмнө 9:00 цагт Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд нээлтээ хийв.  Хурлыг Жан Дэжян даргалж, ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрыг төлөөлөн Засгийн газрын ажлын тайланг хийсэн ба түүнийг хянан сонссон байна.

Мөн төрийн зөвлөлийн 2016 оны үндэстний эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжүүлсэн байдал ба 2017 оны үндэстний эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайлан, Төрийн зөвлөлөөс 2016 оны төвийн болон бүс нутгийн төсвийг хэрэгжүүлсэн байдал, 2017 оны төвийн болон бүс нутгийн төсвийн төслийн тайланг хянан зөвшилцөв. XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганд оролцох ёстой төлөөлөгч 2924, өнөөдрийн хуралд 2862 төлөөлөгч оролцож, оролцсон төлөөлөгчийн тоо хуульд нийцсэн байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл