Зуны хумсны будгийн өнгө
2015-12-28 18:21
Наадмын дараа намар гэдэг ч зуны уур амьсгалыг өдөр тутам сануулж бай. Зугаатай зун дуусах болоогүй шүү охид, бүсгүйчүүдээ.

Ногоон,цэнхэр өнгийг холимог будгийг өдөр тутмын будалтанд хэрэглэхэд тохиромжтой. Ажил болон хар даашинз дээр зохицох хамгийн шилдэг өнгө.

Лиш цэцгийн өнгө
Дур булаам төрх, хурц ухааныг бэлгэддэг өнгө. Ганган бүсгүйн өнгө гэдгийг санах хэрэгтэй.

Тод улбар шар
Залуу нас, хөгжилтэй байдлын илрэл өнгө.

Ягаан
Зуныг ягаан цэцэгс, тод өнгөгүй төсөөлөхгүй байхын аргагүй. Иймээс ягаан өнгийг цайвар арьстай, ялдам бүсгүйд зориулав.

Саатай бүх төрлийн будаг

Усан цэнхэр

Үзмэн ягаан
Дээрх өнгө бүгд эмэгтэй таны онцлогыг шингээж, сэтгэлийг сэргээж, олны харцыг булаана гэдэгт итгэлтэй байна. Зуныг бүү зогсоо, үргэлжлүүл.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
