solongonews
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ЛИ КЭЧЯН МУ-д албан ёсны айлчлал хийнэ
2016-07-12 15:29
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны айлчлал хоёр орны Иж стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчянтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ли Кэчян бараалхана.

7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Ерөнхий сайд Ли Кэчян албан ёсны айлчлалын дараа АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл