Ангараг гарагийг судлах Хятадын Жү Рүн явагч төхөөрөмж Улаан нүдэн гарагийн гадаргуу дээр 05 дугаар сарын 22-ны өдрийн 10:40 цагт газардлаа гэж Сансар судлалын үндэсний газар /CNSA/ мэдэгджээ.

Жү Рүн амжилттай газардсанаар БНХАУ Ангараг дээр аппаратаа буулгаж, явагч төхөөрөмжөө ажиллуулсан АНУ-ын дараах хоёр дахь улс болж байна.
БНХАУ тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж, явагч төхөөрөмж зэргээс бүрдсэн Тяань Вэнь 1 сансрын аппаратаа Хай Нань мужийн сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн бөгөөд энэ сарын 15-нд Ангараг дээр газардсан юм.
Жү Рүн Ангараг дээр хамгийн багадаа 90 хоног ажиллах хугацаандаа шинжлэх ухааны хэрэгслүүдийнхээ тусламжтайгаар Улаан нүдэн гарагийн өндөр нарийвчлалтай, гурван хэмжээст зургуудыг авч, гарагийн гадаргуугийн бүтцийг судалж, усны ул мөр хайж, цаг уурын байдлыг ажиглах ажээ.
