solongonews
Бие даасан эмэгтэй эрчүүдийг гайхшруулдаг
2015-12-28 18:21
Эмэгтэй хүн ганцхан сайн гэрийн эзэгтэй байхад төгс” эмэгтэй болохгүй гэдгийг санаж авах хэрэгтэй
 
Эмэгтэй хүн ганцхан сайн гэрийн эзэгтэй байхад төгс” эмэгтэй болохгүй гэдгийг санаж авах хэрэгтэй биз. Бүсгүй та нөхөрт эсвэл найз залуутай болоогүй бол цагаан морьтой ханхүүг мөрөөдөж суух биш. Өөрийгөө  “Төгс” бие даасан, хараат бус бүсгүй болоход бэлтгэх хэрэгтэй. 
 
Бие даасан хараат бус эмэгтэй байхын тулд  хайр халамж үзүүлж, инээмсэглэлийг өөрийн имидж болгох хэрэгтэй. Хэрэв  инээмсэглэлээр өөрийгөө чимдэг бол маргаангүй хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг. Учир нь инээдэг хүмүүсийн ажил нь бүтэмжтэй, удирдлагыг гартаа амархан авч чаддаг байна.
 
Хоёрдугаарт эр хүн бүрийн хүсэмжит эмэгтэй болох ёстой. Эмэгтэй та гэртээ ч өнгө зүс дорой явж болохгүй. Орон дотроо ч эр хүнийг уйдаахгүй байх хэрэгтэй. Гэр бүл хоёр тийш болоход ор хөнжлийн асуудал чухал нөлөө үзүүлдэг.  
Гуравдугаарт сайн гэрийн эзэгтэй байх нь тийм ч хангалтгүй.
 
Гэрээ гялалзтал цэвэрлэж, хүүхдүүддээ сайн ээж байх нь бахархалтай хэдий ч нийгэм дэх байр суурь, ажил сургууль, хамт олон, найз нөхдөө  хэзээ ч орхиж болохгүй. Өөрийгөө алхам тутамдаа шинэчилж,  дуртай зүйлдээ өөрийгөө зориулж, дуурсагдах алдар цууг өөрийн гараар бүтээ. Ажил хэрэгч, бүгдийг амжуулдаг, зорилготой, ухаалаг эмэгтэй байх хэрэгтэй.
 
Эр хүн ямагт шинэлэг, нууцлагдмал байдлыг эрж хайж байдаг. Гэрэлсэн бол миний гарт гэж хэзээ ч бүү бод. Тийм учраас өөртөө итгэх итгэлээ битгий алд, өөрийгөө хөгжүүлж, өдөр бүр өөр эмэгтэй байх хэрэгтэй. Хайраа илэрхийлэх бүсгүйчүүдийн минь олон арга барил эрчүүдийг минь уйдаахгүй л болов уу. Shine bright like a diamond!!!
 
Т.Ариун 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл