solongonews
Ли Кэчян Шри-Ланкын ерөнхийлөгчтэй уулзав
2019-05-16 16:21
Ли Кэчян Шри-Ланкын ерөнхийлөгчтэй уулзав.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 05-р сарын 15-нд АИХ-ын танхимд Шри-Ланкын ерөнхийлөгч Силисенатай уулзлаа.

Ли Кэчян: - Хятад, Шри-Ланка харилцан хамтын ажиллагааны чухал түнш, хоёр ард түмэн мянгаад жилийн найрамдалт харилцааны түүхтэй билээ. Саяхан Шри-Ланкад гарсан цуврал террорист халдлагыг Хятадын тал хатуу зэмлэн буруушаасан. Бид Шри-Ланкын засгийн газар, ард түмний амар амгалан байдлыг сэргээхийн төлөө гаргаж буй хүчин чармайлтыг хэлбэрэлтгүй дэмжинэ. Ши Жиньпин дарга ерөнхийлөгч тантай баялаг үр дүнтэй уулзалт хийж, хоёр орны харилцааны ирээдүйг төлөвлөн, идэвхтэй дохио өгсөн. Шри-Ланкын талтай соёл иргэншлийн солилцоогоо эрчимжүүлж, харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцсаны үндсэн дээр харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагаагаа ахиулж, Бүс ба зам санаачилгыг Шри-Ланкын хөгжлийн стратегитай уялдуулан, том том төслийн бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл