solongonews
Хөдөө орон нутгийг сэргээх, хүнсний үйлдвэрлэлийн талаар
2023-03-17 09:20
Хөдөө орон нутгийг сэргээх, хүнсний үйлдвэрлэлийн талаар

ХIV сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган 03-р сарын 13-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хаагдсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хэвлэлийн бага хуралд оролцон дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр Хөдөө орон нутгийг сэргээх, хүнсний үйлдвэрлэлийн талаар ингэж ярилаа.   

- Хятад улс хөдөө аж ахуйн томоохон орон бөгөөд хөдөө тосгонд 500 сая орчим хүн амьдарч байна.  Хөдөө аж ахуй, хөдөөг шинэчлэхгүй бол социалист шинэчлэл бүрэн бус.  Хөдөөгийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар хөдөөгийн сэргэн мандалтыг ахиулахын тулд тариачид хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх үндсэн хэсэг болж, тэдний урам зоригийг бүрэн дайчлан, өөрчлөлт шинэчлэлд идэвхтэй оролцож, өөрчлөлт хөгжлийн үр шимийг хүртэх боломжийг олгох ёстой.

Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл найман жил дараалан 0,6 их наяд килугрум давж, хүнсний аюулгүй байдал бүрэн хангагдаж, үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлэхийн тулд тариалангийн талбай болон үрийн чанарыг батлах шаардлагатай.

Энд би ялангуяа тариаланчдад хандаж нэг зүйлийг хэлмээр байна. Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бүх бодлого нэмэгдэхээс биш буурахгүй, улам их үр тариа тариалж, 1.4 тэрбум гаруй хятадын ард түмний хоол хүнсний хагалтыг батлах болно.  

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл