Тухайн орон нутгийн цагаар 08-р сарын 26-нд Хятадаас Африкийн холбоонд суугаа дипломат төлөөлөгчид Африкийн холбоонд Хятадад үйлдвэрлэсэн шинэ коронавирусийн эсрэг вакцин хандивлав. Африкт суугаа дипломат төлөөлөгчдийн түр орлон гүйцэтгэгч Чэнь Шюфэн Африкийн холбооны улс төр, энх тайван аюулгүй байдлыг хорооны гишүүн Банколе нар хүлээн авч хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурав.
Банколе:
- Өдгөө цар тахал даамжирсаар Африкт шинэ коронавирусийн эсрэг вакцин маш их дутагдаж байна. Хятадын тал Африкийн талын цар тахалтай хийх тэмцлийг хэлбэрэлтгүй дэмжиж буйд маш баяртай байна. Хятад, Африкийн харилцаа цар тахлын шалгалтыг даван туулсан юм гэж хэллээ. Тэрээр Африкийн холбоо коронавирсийн эх үүсвэрийг илрүүлэх ажлыг шинжлэх ухаанчаар өрнүүлэхийг дэмжиж байна. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт коронавирусийн эх үүсвэрийг шинжлэх ухаанчаар эрж хайх ажлыг идэвхтэй өрнүүлэх болно гэж цохон тэмдэглэсэн байна.
Чэнь Юйфэн:
- Энэ удаа хандивлаж буй вакциныг Африкийн холбооны албан тушаалтнууд болон Африкийн олон орноос Африкийн холбоонд суугаа дипломат албан тушаалтнуудыг вакцинжуулж, Африкийн холбоо ажлаа улам сайн хийхэд дэмжлэг үзүүлэх болно. Цар тахал гарснаас хойш Хятад улс Африкийн нэн шаардлагатай 47 оронд вакцин хандивласан юм. Хятад улс Африкийн орнуудыг вакцин хандивлах тэргүүлэх чиглэл болгосоор байх болно. Хятад улс хөгжиж буй орнууд, ялангуяа Африкийн орнуудын цар тахалтай тэмцэх ажлыг цаашид дэмжих болно гэж хэллээ.
