solongonews
”Шинэ эриний Хятад, Африкийн хамтын ажиллагаа” цагаан номыг нийтлэв
2021-11-26 21:14
Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба энэ сарын 26-ны өдөр ”Шинэ эриний Хятад, Африкийн хамтын ажиллагаа” цагаан номыг нийтэлсэн байна.

      Цагаан номын бүрэн эх нь ойролцоогоор  21000 үгтэй бөгөөд өмнөтгөл, төгсгөлөөс гадна нийт дөрвөн хэсгээс бүрджээ. Үүнд Хятад, Африкийн хувь заяаны цогц нэгдлийг илүү бэхжүүлэх, шинэ эриний Хятад, Африкийн олон салбар дахь хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, харилцан туслалцаагаа гуйвшгүй баримтлах, Хятад, Африкийн харилцааны шинэ нөхцөл байдлыг бий болгох зэрэг агуулгыг хамарсан байна.

  Цагаан номд Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орон бол Африк нь хөгжиж буй орнууд хамгийн их төвлөрсөн эх газар юм. Түүхийн ижил төстэй туршлага, нийтлэг түүхэн үүрэг хариуцлага нь Хятад, Африкийг нягт холбосон учраас Хятад, Африк нь ерөөсөө хувь заяаны цогц нэгдэл болох юм. Африкийн орнуудтай эв нэгтэй, хамтран ажиллах нь Хятад улсын гадаад бодлогын чухал тулгуур бөгөөд Хятадын урт хугацааны стратегийн бат сонголт юм гэж нийтэлжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл