solongonews
Дуучин Уянгын дуу хөгжмийн үдэшлэг Бээжинд болов
2019-08-27 10:15
Дуучин Уянгын дуу хөгжмийн үдэшлэг Бээжинд боллоо.

   ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн 2019 оны соёл, аялал жуулчлалыг танилцуулан сурталчлах тусгай үйл ажиллагаа болох "Сэтгэлийн минь нутаг Шүтээний минь тэнгэр" нэртэй дуучин Уянгын дуу хөгжмийн үдэшлэг 08-р сарын 24-нд Бээжин хотноо амжилттай боллоо. Үдэшлэгийг ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Засгийн газраас санаачилж , ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал радио телевиз товчооноос зохион байгуулсан байна.

Энхүү үдэшлэг илтгэх аргын хувьд шинэлэг агаад дуучин Уянга үдэшлэгээ өөрөө хөтелснөөрөө онцлог байлаа. Үүнээс гадна, гадаад үзэмжийн дөрвөн киногоор үдэшлэгээ шижимлэн холбож, уран сайхан жүжгийн хэлбэрээр ая дуугаа нийслэлийн үзэгчдэд сонордуулсан юм.

Дуучин Уянгын энэ удаагийн “Сэтгэлийн минь нутаг Шүтээний минь тэнгэр ” дуу хөгжмийн үдэшлэг Шилийнголын тал нутагт л байдаг яруу сайхан эгшиг дууг олонд сонордуулж мэдрүүлэн, Шилийнголын тал нутгийн олонд таашаагдсан сэргэн амилсан хавар, хайр бялхсан зун, дурсал хөвөрсөн намар, мөнгөн цагаан өвөл гэсэн дөрвөн улирлаар сэдэвлэсэн аялал жуулчлалын нэрт тэмдгийг үзэгчдэд танилцууллаа.

Үдэшлэгт дуучин Уянга “Алтан жигүүртэй цэгцүүхэй” , “Саруул сайхан Шилийнгол” , “Халиун намрын салхи”, “Цагаан тохой нутаг” зэрэг дуугаа өргөв. Түүнчлэн Лхасүрэн, Алтанцэцэг, Цагаанхүү зэрэг алдарт дуучид саатаж ая дуу барьсан ба Цэрэндулам, Дэн ёо зэрэг бүжигчид бүжгээ сонирхуулсан байна.

 

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл