
Үзэсгэлэнгийн нээлтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга МУ-ын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, УБИС-ийн захирал С.Байгалсайхан, БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын хэлтсийн ерөнхий нарийн бичгийн дарга Хучрэг, Хятадын Соёлын төвийн дарга Дэ Бо, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Шун хуа нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Шагналт, Хятадын Ардын өдрийн сонины сурвалжлагч Ян Тао, Синьхуа агентлагийн монгол дахь сурвалжлагч Жөн Чоун, “Онгон байгаль содон шүлэгчийн дурдатгал” уран бичлэгийн үзэсгэлэнг санаачлан үүсгэн байгуулагч Бадрангуй, Журамт нар оролцсон байна.
Мөн МҮЧЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, МҮЧЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, МҮЧЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Дан.Нямаа, Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, Нацагдоржийн шагналт яруу найрагч Х.Сүглэгмаа, Чойномын өвийг хамгаалах Өд сангийн тэргүүн Д.Ганболд, Монголын уран бичлэгтний ОУ-ын холбооны ерөнхийлөгч Р.Отгонбаатар, Хүмүүн бичиг сонины эрхлэгч Элбэгзаяа, ШУА ХЗХ, УБИС-ийн эрдэмтэн багш судлаачид, зохиолчид, уран бичлэгтэнгүүд, оюутан суралцагчид оролцлоо.
Тус үзэсгэлэн гурван өдөр үргэлжилнэ.
Энэхүү үзэсгэлэнд ӨМӨЗО-ны Отогийн Өмнөд хошууны 48 хүний, Монгол Улсаас оролцсон дөрвөн хүний бүтээлийг дэлгэн харуулжээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын Ардын түр хороо, Синьхуа хороо, БНХАУ-ын Олон улсан радио нэвтрүүлгийн хорооны сурвалжлагч, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгч, Улаанбаатарт байгаа БНХАУ-ын Соёлын төвийн дарга болон Монгол Улсаас БСШУЯ-ны Соёл, урлагийн газрын дарга Эрдэнэбат, Олон улсын уран бичлэгтний холбооны гүйцэтгэх тэргүүлэгч Отгонбаатар нар оролцсон байна.
