solongonews
Хятадын олон нийтийн халамжийн байгууллагууд Монгол Улсад ажиллаж байна
2019-05-29 11:28
Хятадын олон нийтийн халамжийн байгууллагууд Монгол Улсад ажиллаж байна.



       Хятадын олон нийтийн халамжийн байгууллагуудын идэвхтэй санаачилгаар БНХАУ-ын "Энхтайван хөгжлийн сан", Хятадын Ядуурлыг бууруулах сан, Хятадын соёлын харилцааг дэмжих холбоо зэрэг иргэдийн 13 олон нийтийн халамжийн байгууллагуудын төлөөлөгчид 05-р сарын 26-наас 28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа. Тэд Монголын талтай уулалт хийж, Хятад, Монголын иргэд хоорондын ажил үйлсийн хамтын хөгжлийн талаар ярилцсан байна. Айлчлалын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин төлөөлөгчидтэй уулзсан юм.

05-р сарын 28- ны өдөр БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороонд орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 орны хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсон байна.

Тус эмнэлэг нийт гурван давхар, 800 мкв талбайтай. Шүд, дүрс оношилгоо, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, хүлээн авах хэсгээс бүрдсэн. Тухайлбал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд бүрэн тохиромжтой орчин үеийн багаж хэрэгсэл, ЭХО аппарат болон нярайн шарлалтыг хэмжих фото аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсэн байна.

 

 

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл