solongonews
Үнэлгээний өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ
2018-07-04 17:21
Үнэлгээний өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ

Саяхан ХКН-ын төв хорооны тамгын газар, Төрийн Зөвлөлийн албанаас "Төслийн хяналт үнэлгээ, боловсон хүчнийг үнэлэх, байгууллага нэгжийг үнэлэх өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай санал" нийтэлж, намын XIX их хурал болон XIX сонгуулийн хоёр, гуравдугаар бүгд хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, Ши Жиньпины шинэ цаг эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдамж болгож, инновацид суурилсан хөгжлийн стратегийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, " Төсөл, боловсон хүчин, байгууллага нэгжид үнэлгээ хийх гурван үнэлгээ"-ний өөрчлөлтийг гүнзгийрүүлж, шинжлэх ухааны судлаачдын идэвх чанар, бүтээлч чанарыг бадруулж, шинжлэх ухаанч, дүрэмжсэн, өндөр үр ашигтай, үнэнч байх шинжлэх ухаан технологийн үнэлгээний системийг байгуулж, төрөлжүүлэн үнэлэх тогтолцооны байгуулалтыг дэмжиж, үнэлгээний удирдах үүргийг сайтар бадруулахыг шаардав.

Уг саналд "Төсөл, боловсон хүчин, байгууллага нэгжид үнэлгээ хийх гурван үнэлгээ"-ний өөрчлөлтийн гол зорилтыг тодорхойлов. Энэ нь даруй "XIII таван жилийн төлөвлөгөөний хугацаа"-нд "Гурван үнэлгээ"г шилдэг болгох ажлыг байршуулах, "гурван үнэлгээ"-ний төслийн тоо хэмжээг багасгах, үнэлгээний механизмыг сайжруулах, чанар үр ашгийг дээшлүүлэх зэрэг талаар томоохон амжилт гаргаж, шинжлэх ухаан технологийн нөөц баялгийн хуваарилалтыг улам өндөр үр ашигтай болгож, инновацийн далд чадавхыг идэвхжүүлэн бадруулж, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, ханган нийлүүлэлтийн чадавхыг ихээр дээшлүүлж, эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх шинжлэх ухаан технологийн дэвшлийн хувь нэмрийг улам нэмэгдүүлэх явдал юм.  

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл