solongonews
Ухаалаг технологи хаврын тариалалтыг дэмжинэ
2023-12-27 10:14
Ухаалаг технологи хаврын тариалалтыг дэмжинэ.

        Хаврын тариалалт нь жил бүрийн хөдөө аж ахуйн ургац авч орлогоо нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлдэг юм. Одоо бол яг хаврын тариалалтын менежментийн зангилаа үе. Хаврын тариалалт Хятадын бүх бүс нутагт явагдаж байна. Зарим хүмүүс “Жилийн төлөвлөгөө нь хавраас эхэлж, хөгжил цэцэглэлт хаврын тариалалтаас тогтоогддог" гэж хэлдэг билээ.

        Ухаалаг технологи хаврын тариалалтад шинжлэх ухаанч дэмжлэг үзүүлж байна

        Сүүлийн үед Хятадын хаврын тариалалтын ажилд тариалангийн ухаалаг машин, тоног төхөөрөмжийг өргөнөөр ашиглах болсон.

        Хүнань мужийн Юйян хот дорныг ашиглаж тариалангийн талбайн ерөнхий байдал, суулгацын өсөлтийн байдал зэрэг мэдээллийг автоматаар цуглуулж, тариаланчдад өвс арилгах, бордоо хийх зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй үндсэн мэдээллийг хангаж өгч байна. Жэжян мужийн Хүжөү хот дахь хөдөө аж ахуйн цогц үзүүлэлтийн цэцэрлэгт хүрээлэнд дижитал систем нь хөрсний температур болон чийгийн байдал, гэрэлтүүлэг зэрэг параметрүүдийг хянаж чаддаг бөгөөд услалтын систем, шавьж устгах систем зэрэг тоног төхөөрөмжийг автоматаар хянаж ажиллуулж байдаг. Энэ жил Гуанши Жуан үндэстний цөөнхийн өөртөө засах орны Фан Чэн Ган хотны Шансы шянь хувийн жижиг хэсэг тариалангийн газрыг нэгтгэн тариалснаар өндөр стандартын фермийн газар болгон хувиргаж, механикжуулалтын ашиглалтын нормыг дээшлүүлсэн байна.

        Хятадын Хөдөө аж ахуйн яамны механикжуулалтын менежментийн хэлтсийн мэдээлснээр бүх Хятадын хэмжээнд нийт 22,5 сая гаруй нэгж (багц) төрөл бүрийн трактор, хагалах, бэлтгэх багаж, үр тариа, суулгац суулгах машин болон бусад хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийг энэ жилийн хаврын тариалалтад ашиглах болно. Энэ нь үндсэндээ өнгөрсөн жилийнхтэй адил буюу бага зэрэг өссөн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн машин тоног төхөөрөмж нь ухаалаг, үр ашиг өндөр болон хөгжиж байна. Тоо баримтаас харахад 2022 оны эцэс гэхэд улс даяар Бэйдөү байршил тогтоох системийг үйл ажиллагааны терминалаар тоноглогдсон 1.5 сая нэгж (багц) хөдөө аж ахуйн машин механизм, түүний дотор туслах жолоодлогын системээр тоноглогдсон 170 мянга гаруй трактор байсан байна. Хөдөө аж ахуйн ухаалаг машин механизм нь хөдөө аж ахуйг эрчимжсэн, үр ашигтай хөгжил рүү тэмүүлэхэд тусалж байна.

        Хүнань мужийн Чанша хотын Ванчэн дүүрэг дэх Гуан Юань тариалах мэргэжлийн хоршоо "хүнгүй ферм" ажиллуулж, үйлдвэрлэлийн бүх үйл явцад ухаалаг технологийг ашиглах болсон байна. Газар хагалахад Бэйдөү систем суулгасан газар хагалах тариалангийн машин тогтсон зам шугамаар газар хагална. Үр цацах үед шилжүүлэн суулгагч, үр цацах машин ажилладаг. Тариа ургаж буй байдал, хорхой шавьжны байдал, газрын нөхцөл гэх зэрэг системээр дамжуулан бодит цаг хугацаанд нь хянаж, дрон нь бордоо, агаараас эм цацах ажлыг гүйцэтгэдэг. Тариачид тариалангийн газраа тариалангийн машин механизмын хоршоонд түрээслүүлэн өгч, өөрөө бусад ажил эрхлэх боломжтой болсон байна.

        Хаврын тариалалт эрч хүчтэй явагдаж байна

 

        Хаврын тариалалтын ажил нь хожмын тариалангийн өсөлт, ургац, үр тарианы чанар бий болох чухал суурь билээ.

        Хятадын Хөдөө аж ахуйн яамны хамгийн сүүлийн үеийн хөдөө аж ахуйн нөхцөл байдлын 04-р сарын 11-ний өдөр хүртэлх байдлаар Хятадын хэмжээнд энэ оны хавар 120 сая мү үр тариа тариалж, төлөвлөсөн бүсийн 12.6 хувийг гүйцээсэн байна. Тариалах талбайг тогтворжуулах, мү бүрийн ургацыг дээшлүүлэх, чанарыг сайжруулах нь энэ хаврын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн гол ажил болсон юм.

        Энэ жил Ляонин муж эрдэнэшиш тариалах тал дээр анхаарч, үр тарианы тарьсан талбайг 53 сая гаруй мү-д тогтворжуулж, тариаланг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхийг эрчимтэй дэмжиж байна. Саяхан Хармөрөн муж шар буурцаг тариалж эхэлсэн. Энэ нь тавдугаар сарын эхэн хүртэл үргэлжилж энэ жил 73 сая гаруй мү тарих төлөвтэй байна. Сүүлийн өдрүүдэд Гирин мужийн Мейхэкөү хотод 420 мянган мү будаа үр суулгах шатанд оржээ.

        Чунчин хотын тариаланчид газар тариаланг бэлтгэх, үр суулгах таатай боломжийг ашиглан энэ жил 10 сая орчим мү усан тутарга тариалах төлөвлөгөөтэй ажээ. Хүнань мужийн хаврын тариалалтын техникийн удирдамжийн ажлын баг хөдөө орон нутгаар хүрч, юйцай тарьж ургуулах ажлыг удирдан хийж байна.

        Гуанши муж тариалангийн газрын усан ашиглалтын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулсаар байна. Тус бүс нутгийн нийт төлөвлөсөн үр тарианы үйлдвэрлэл 13.93 сая гаруй тоннд хүрчээ.

        Жил бүр ханш нээх үеэр Фүжянь мужийн Фүжөү хотын Ляньжян шяний Хүнань далайн бүсийн далайн тариачдын хувьд аблон тэжээх улирал болсон байна.

        Сүүлийн өдрүүдэд Хэбэй мужийн Саньхэ хотын Ма Да Жөү тосгоны алтан загасны фермерүүд алтан загас үржүүлээд завгүй байна.

        - Бид загасны амьдрах усны pH-ийн хэмжээ, бордоо болон давс, шавьж, халдваргүйжүүлэг зэрэг усны чанарыг хамгийн сайн байдалд нь байлгахын тулд хяналт тавьж ажиллаж байдаг. Ингэснээр үрийн амьд үлдэх нормыг дээшлүүлж чаддаг гэж уг тосгоны тариачин Ма Хайбө хэлж байлаа.

        Тариалалтын ажлыг шинжлэх ухаанчаар эрчимжүүлж, тариалах үр ашгийг дээшлүүлж байна

        Хаврын тариалангийн менежмент гэдэг нь хаврын тариалалтын үеийн менежментийн ажил, түүний дотор газар хагалах, бэлтгэх ажилд шаардагдах үр, бордоо, тариалангийн эм болон бусад материалыг бэлтгэх, хөдөө аж ахуйн машин, үйлдвэрлэлийн түүхий эдийг бэлтгэх ажлыг хэлнэ. Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологийн түвшин тасралтгүй сайжирч байгаа тул тариачдын шинжлэх ухаанчаар тариалангийн ажлыг эрчимжүүлэхэд ч илүү өндөр шаардлага тавигджээ.

        Жянши мужийн Гао-Ань хот байгальд ээлтэй тариа тариалахыг дэмжиж, орон нутгийн холбогдох албууд тарианы сүрлийн шавьжийг тусгай өндөр температураар устгаж, үр тариа үйлдвэрлэхэд тохиромжтой элементүүдтэй хольж органик бордоо хийж, тариалангийн талбайн органик түүхий эдийг сайжруулах зорилгоор тариаланчдад үнэ төлбөргүй хангаж байна.

        Энэ жил Хар мөрөн мужийн Яньшөү шяний Юйхэ суурин хашааны эдийн засгийг хөгжүүлэн, тосгоны оршин суугчдыг байгальлаг бордоо хэрэглэхийг урамшуулж, ногоон тариа тарих аргыг дэлгэрүүлэх талаар хичээсэн байна. Өнөөдөр тухайн нутагт гогод, халуун ногоо, улаан буурцаг, хүлэмжийн ногоон буурцаг зэрэг ногоог тарьж ургуулж байна.

        - Байгальд ээлтэй тариалалтыг загвар болгон Яньшөү шянь хашааны эдийн засгийн хэмжээг өргөжүүлж, онцлогт брэндийг бий болгоно. Хамтран ажиллах хошоонуудыг байгуулах замаар зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, борлуулалтын замыг өргөжүүлэхэд цахим худалдааны платформ ашиглаж байна гэж уг шяний Хөдөө аж ахуйн товчооны ажилтан танилцуулсан байна.

        Аньхүй мужийн Ман-Аньшань хотын Ханьшан шянь 110 хөдөө аж ахуйн тусгай мэргэжилтнүүдийн ажлын баг зохион байгуулж, 660 том тариаланч, үржүүлэгчийн тариалан үйлдвэрлэлд туслах чиглэлээр хаврын тусгай сургалт эрхэлсэн байна. Мөн WeChat болон бусад мэдээллийн хэрэгслийг ашиглан, хаврын тариалалтын талбайн менежмент болон тариалангийн ажлын бэлдмэлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь гарган, техникийн сургалт, удирдамжийн үйлчилгээг гүйцэтгэж, гол технологиудын ашиглах үр бүтээмжийг сайжруулсан байна.

        Хар мөрөн мужийн Бэйдахуан группын Саньжян ферм савласан хавтангийн үр суулгах технологи, хос хүчилтөрөгчөөр нахиалуулах технологи болон бусад дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг хэрэглээндээ нэгтгэн, үр суулгах ажлыг эрчимжүүлснээр үр үүсэх хугацааг 5-7 хоногоор богиносгож, будааны үр суулгах, үржүүлэх ажлыг жигдхэн гүйцэтгэсэн байна.

        Өнгөрсөн хэд хоногт Хэбэй мужийн Хэншүй хотын Жин шяний дүүргийн өвлийн улаан буудайн тариалангийн талбайд ургамал хамгааллын ажилтнууд "агаараас ургац хамгаалах + газраас мониторинг хийх" аргыг хэрэгжүүлж, тариаланчдад өвчин, шавьжнаас урьдчилан сэргийлэх, арилгах, хянахад нь тусалж байна. Тариа эм бэлтгэх, насос байрлуулах, урьдчилан тариалах бүс тогтоох зэрэг ажлыг олон дрон 1000 гаруй мү улаан буудайн талбайд ажиллаж байна. Үүний зэрэгцээ агаарын урсгалаар ажилладаг пестицидийн машин ч зэрэг ажилладаг байна.

        - Нэг дрон өдөрт 1000 гаруй мү эм тариа тариалж болно. Шүршүүрийн хурд хурдан, үр дүн сайн, хөдөлмөрийн зардал маш их хэмнэдэг гэж командын үйл ажиллагааг хариуцсан ажилтан Жан Ян танилцуулсан байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл