solongonews
Монголын хөлбөмбөгчид Бээжинд хамтарсан бэлтгэлд гарчээ
2016-10-20 10:40
Монголын хөлбөмбөгчид Бээжинд хамтарсан бэлтгэлд гарчээ.

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг энэ долоо хоногоос БНХАУ-ын Бээжин хотноо хамтарсан бэлтгэлийг хийж эхэлжээ.

Хятад улсад 14 хоногийн бэлтгэлээ базааж байгаад Малайзыг зорих шигшээ багт 23 тамирчин багтжээ. Багийн дасгалжуулагчаар З.Баттулга ажиллаж байгаа юм. Энэ удаагийн шигшээ багийг шинэ залуу тамирчдаар бүрдүүлсэн бөгөөд дундаж нь 22 нас 8 сартай байна.

Монголын шигшээ баг ирэх сарын 2-11-нд Малайзын Куала Лумпур хотноо болох “AFC Solidarity Cup” тэмцээний бэлтгэлээ ийнхүү эхлүүллээ. Тус тэмцээнд Монгол, Шри Ланка, Макао, Лаос улсууд өрсөлдөх юм.

Найруулагч: Б.Сүлдээ, Яргуй (Дадлага)
Эх сурвалж : http://www.montsame.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл