Билгийн тооллын таван сарын тавны амралт тохиож буй үеэр Өвөр Монголын олон газар эко аялал жуулчлалын бааз, зам шугам олон арвыг гаргаж, жуулчдын сонирхлыг татаж байна. ӨМӨЗО-ны аялал жуулчлалын салбарынхнытанилцуулснаар Өвөр Монголын бүх аймаг хотынхон олон түмний таашаалыг хүлээсэн аялал жуулчлалын төслийг маш нарийн төлөвлөж тогтоож зарим үзэмжийн бүс нь гэр бүлийн аялал жуулчлал, эко амарч сэлгүүцэх аялал жуулчлал, хөдөө орон нутгийн аялал жуулчлал зэрэг аялал жуулчлалын төрөл гаргаж, жуулчдын амарч зугаалахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон байна.

Тодруулбал, Хөххот, Ордос, Бугат, Баяннуур зэрэг хотынхон ойр орчмын бүс нутагтаа аялал жуулчлалын зам шугам гаргаж, эко аялал жуулчлал, соёл иргэншлийн аялал жуулчлал болон хөдөө хээр гарч жимс ногоо түүх зэрэг аялал жуулчлалын хэлбэрийг санаачилснаар жуулчдын сонирхлыг ихээр татжээ.

