Цар тахлын голомтод ажилласан залуус хуучны тосгонд хуримлав
2020-09-27 15:40
Цар тахлын голомтод ажилласан залуус хуучны тосгонд очиж хуримлав.

Шанхай хотын Жиньшань дүүргийн Фэнжин хэмээх Хятадын хуучны соёлыг хадгалсан тосгонд энэ сарын 26-нд хорин залуу хос хуримаа хийжээ. Тэдгээр залуус нь Шанхай, Жяньсү, Жэян зэрэг газраас очсон байна. Хуримлагч хосуудын нийтлэг нэг зүйл бол COVID-19 өвчин халдварын өмнөд фронтод биечлэн ажилласан эмнэлэг, цагдаагийн болон сайн дурын ажилтнууд байсан юм.
Хятадын хуучны соёлын өвийг гайхуулагч Фэнжин тосгон нь 2005 оноос Хятадын уламжлалт хуримын гэрлэлтийн үйлчилгээ хийж эхэлжээ. Цар тахлын голомтод ажилласан залуус хайрын гэрчээ хуучны тосгонд зорин хийлгэсэн нь ихээхэн сонин содон үйл явдал боллоо.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх
