solongonews
Аварга бөхөө дурссан ардын их наадам
2016-07-10 23:26
Аварга бөхөө дурссан ардын их наадам.

Хятад улсын найман муж орны “Хөхүүл” цомын нэрэмжит толиот бөхийн анхны наадам 7 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Өвөр Монголын  Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошуунд боллоо. Тус наадамд 512 бөх зодоглосон бол Хөлөнбуйр  хотоос гадна Шилийнгол, Улаанхад, Жирэм зэрэг нутгийн шилдэг бөхчүүд хүрэлцэн ирж, Баргын уудам дэнжид бяр тэнхээ, ур мэхээ сорьсон байна.

Аварга Хөхүүл

Хөхүүл аваргын 1959 онд хүртсэн алтан медаль

Хятад улсын монгол маягийн бөхийн анхны аварга Хөхүүл 1926 онд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошууны Баруун Үзүүр сумын малчин Хурлад овгийн Ерөөлт гэдэг айлын гуравдугаар хөвгүүн болж заяажээ. Тэрээр 1946 онд хорин настайдаа хошууныхаа наадамд анх удаагаа түрүүлж, мөн 1952 он болтол хошуу наадамдаа удаа дараалан 8 жил түрүүлсэн байна. Үүгээр үл барам, алдарт бөх Хөхүүл 1958 онд Тянь Жинь хотод болсон Хятадын дөрөв дэх удаагийн спортын наадмын монгол бөхийн хүндийн жинд түрүүлсэн анхны аварга болжээ. Мөн дараа жил нь буюу 1959 онд нийслэл Бээжинд болсон Хятад улс тунхагласны 10 жилийн ойн баярт  зориулсан Хятадын анхны баатар сайчуудын хурлын бөхийн тэмцээнд гэмтэл бэртэл авч, хоёр хавиргаа хугалсан ч барилдааны эцэст түрүүлж, аваргын цолыг дахин хүртсэн их аварга билээ.

Наадмыг зорьж ирсэн ОХУ-ын Буриадын нэрт тамирчин, дэлхийн чөлөөт бөхийн гурван удаагийн аварга Бүрс Бутъеф

                                 Тус наадамд Шилийнгол аймгийн аварга Баярбаатар түрүүг авчээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл