Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 07-р сарын 07-ны үдээс өмнө Софид зохиогдсон “Хятад-Төв Зүүн Европын орнуудын эдийн засаг худалдааны наймдугаар форум”-д оролцох үе өнөөгийн олон улсын нөхцөл байдал дахь Хятад улсын эдийн засгийн хөгжлийн хандлага, бодлогын чиглэл зэргийг танилцуулсан бөгөөд ирээдүйн нэлээд урт хугацаанд Хятад улсын эдийн засгийн гурван хүчин зүйл өөрчлөгдөхгүй байх болно гэдгийг онцолжээ. Тухайлбал:
Нэгд, Хятад улсын эдийн засаг харьцангуй урт хугацаанд өөдрөг хөгжлөө батлах болно. Өнгөрсөн 5 жилд Хятад улсын эдийн засаг жил тутмын 7 гаруй хувийн өсөлтийн хурдаа барьж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд жил тутамд 30 гаруй хувийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Энэ он гарснаас нааш, Хятад улсын эдийн засаг мөн л тогтвортой байдалд нааштай хөгжих хандлагаа хэвээр хадгалж, 1-р улиралд л гэхэд ДНБ-ны нийт хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.8 хувиар нэмэгдсэн төдийгүй, чанар сайтай, чанар сайтай хөгжилд шуурхай шилжсэн болохоор тогтвортой хөгжлөө хэвээр авч үлдэх бүрэн боломжтой.
Хоёрт, зах зээлээр удирдуулах буюу зах зээлжих өөрчлөлт хувирахгүй. Хятад улсын засгийн газар улам их шийдвэр зориг, эрч хүч гарган, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх улам олон арга бодлого хэрэгжүүлэн, захиргааны хүчин чадавхын өөрчлөлтийг үргэлжлүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон зах зээлийн дэглэмийг засахаа эрчимжүүлэн, олон улсын хэмжээнд өрсөлдөх бизнес эрхлэлтийн орчныг бүрдүүлэх болно.
Гуравт, нээлттэй байдлаа өргөтгөх гэсэн шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Сүүлийн үе бид улс орныхоо хөгжлийн эрэлт шаардлагын дагуу нээлттэй байдлаа өргөтгөх багц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээ нь гаднын хүчин зүйлийн улмаас өөрчлөгдөхгүй болохоор Төв Зүүн Европыг оролцуулсан дэлхийн нийт улс орнуудад зах зээлийн асар том боломжийг олгох болно гэв.
