solongonews
Эдийн засгийн даяаршлыг дэмжинэ
2019-10-03 19:04
“Илүү нээлттэй бодлогоор эдийн засгийн даяаршлыг дэмжинэ”.

“Илүү нээлттэй бодлогоор эдийн засгийн даяаршлыг дэмжинэ” сэдэвт тоймчийн өгүүлэл 10-р сарын 03-нд ХТРТ нийтэлжээ.

Өгүүлэлд нээлтийг дагаж хөгжил ирнэ, битүүмжилбэл хөгжил удааширна хэмээх түүхийн туршлагыг Хятадууд тодорхой ойлгодог. Худалдааг ивээх болон ганц талын үзлийн эсрэг Хятад улс мөн гадаадад нээлттэй бодлогыг шуурхай хэрэгжүүлнэ. Өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, илүү нээлттэй байлгах нь бүх эрсдэл сорилтыг даван туулах арга зам юм. Хятад улс үргэлжлэн харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх нээлттэй стратеги хэрэгжүүлж, улам хөгжиж дэвшсэн дэлхий ертөнцийг байгуулахын төлөө хичээн зүтгэнэ хэмээн онцоллоо.

Өгүүлэлд: Өнгөрсөн 70 жилд бие даан шаргуу тэмцэж, ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсэн Хятад улс хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хөгжлийн гайхамшгийг бүтээсэн юм. 70 жилийн турш Хятад улс алхам алхмаар нээлттэй, дэлхий дахинтай улам нягт хэлхээ холбоотой болж, эдийн засаг улам хөгжин, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц боллоо. Гадаадад нийлүүлсэн хөрөнгө оруулалт 0-ээс 100 тэрбум ам.долларт хүрч, улс орнуудад их хэмжээний ажлын байр, татварын орлого оруулсан юм. Өөрчлөлт хийж нээлттэй байлгах нь өнөөгийн Хятад улсын хувь заяаг шийдэх чухал арга зам бөгөөд Хятадын эдийн засгийг асар их өөрчлөх төдийгүй дэлхийн эдийн засаг ч үүний ашиг шимийг хүртэнэ гэдийг бодит байдал бүрэн нотолсон юм гэжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл