solongonews
Хятад Өмнөд Африк дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна
2023-01-02 18:36
Хятад, Өмнөд Африк дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа асар их үр дүнд хүрэв.

Өмнөд Африк, Хятад орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг 01-р сарын 01-ний өдөр тэмдэглэв. Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны яам энэ өдөр мэдэгдэл хийж тэмдэглэхдээ "25 жилийн турш Өмнөд Африк, Хятад хоёр орон бүх салбар дахь хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаа асар их амжилтад хүрсэн" гэв.  

Мэдэгдэлд тэмдэглэснээр "Өмнөд Африк, Хятад хоёр орны эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Хятад орон одоогоор Өмнөд Африкийн дэлхийн хамгийн том худалдааны түнш Өмнөд Африк бол Хятадын Африк дахь хамгийн том худалдааны түнш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны худалдааны хэмжээ ихээхэн нэмэгджээ" гэв. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл