solongonews
”Бүс ба зам”-ын шинэ маршрут нэмэгдэв
2020-10-28 20:09
”Бүс ба зам”-ын шинэ маршрут нэмэгдлээ.

   Саяхан Тянь Жиний гармын группын аялалын 4-р шугам болох "Бүс ба зам"-ын шинэ маршрут албан ёсоор нэвтэрсэн байна.

   Тянь Жинь гарам бол Бээжин, Тянь Жинь, Хэбэй бүсийн тэнгис дээрх хаалга бөгөөд "Бүс ба зам" санаачлагад үйлчлэх чухал цэг юм. Энэ удаад нээсэн аялалын шинэ шугам нь Тянь Жиниас гараагаа авч, Хятадын тэнгисийн дагуу өмнө зүгт Сингапур, Коломбо зэрэг гарам хүрдэг. Дээрх аялалын шугамаар дамжин Тянь Жиний гарамаас 718 дугаар стандарт хайрцаг экспортолж, голдуу Бээжин, Тянь Жинь, Хэбэй болон эргэн тойрны бүсэд үйлдвэрлэсэн машин механик болон эмнэлгийн тоног төхөөрөмж, химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг бараа бүтээгдэхүүн багтаж байгаа юм.

        Энэ удаад нээсэн аялалын шинэ шугамыг усан тээврийн олон компани хамтран эрхэлж, 7 чингэлэгтэй хөлөг онгоцнууд долоо хоногоор ээлжлэн аялах юм байна. Тянь Жинь хотын Шинь Баолүн шинжлэх ухаан технологийн хөгжлийн хязгаарлагдмал компаний ерөнхий захирал Ван Жие:

- Аялалын шинэ шугамыг нэвтрүүлсний дараа манай экспортын аж ахуйн нэгжүүд хамгийн их ашиг хүртэх болно гэж хэллээ. 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл