solongonews
Үйлчилгээний салбарын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн нийт нэмэгдэл өртгийн хандив 50 хувьд хүрэв
2019-07-30 16:37
Үйлчилгээний салбарын аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн нийт нэмэгдэл өртгийн хандив 50 хувьд хүрэв.

Өмнөх хагас жилд Өвөр Монголын үйлчилгээний аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн нэмэгдэл өртгийн хандив 50 хувьд хүрчээ.

Хэрэглээний бүтэц шилдэг болж, холбогдох бараа бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ нэмэгдэв. Өмнөх хагас жилд Өвөр Монголын хязгаарласан тооноос дээш гоё чимэглэлийн төрлийг жижиглэн борлуулсан хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 4.6 хувиар нэмэгдэв. Алт мөнгө сувд эрдэнийн төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулсан хэмээ өнгөрсөн жилийн мөн үеэс 4.1 хувиар нэмэгдэв. 

Соёл оффисын хэрэглээний төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулсан хэмжээ өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 11.3 хувиар нэмэгдэж, эрчим хүчний машин борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 31.9 хувиар нэмэгдэв. Аялал жуулчлалын аж үйлдвэрийн хөгжил нэлээд сайн байсан бол өмнөх хагас жилд Өвөр Монгол нийт 67.112 сая жуулчныг хүлээн авч, аялал жуулчлалын ерөнхий орлого 147.39 тэрбум юаньд хүрчээ. Шинээр гарсан үйлчилгээний аж үйлдвэрийн хөгжил хурдтай байна. Өмнөх 5 сард Өвөр Монголын томоохон үйлчилгээний аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн интернэт үйлчилгээний орлого өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 17.4 хувиар нэмэгдэж, программ хангамжийн аж үйлдвэрийн орлого нь өнгөрсөн жилийн мөн хугацаанаас 40 хувиар нэмэгдэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл