solongonews
Цагаан сарын 15 - “Дэнлүүний баяр”
2021-02-25 19:44
Цагаан сарын 15 - “Дэнлүүний баяр”

  Хятад улс Цагаан сарын шинийн 15-ныг “Дэнлүүний баяр” гэж тэмдэглэдэг. Энэ бол эртнээс уламжлал болгон тэмдэглэдэг баяр юм. Энэ өдөр олон төрлийн дэнлүү өлгөж сайн сайхныг бэлгэддэг байна. Цагаан сарын шинийн 15-ны өдөр “Юань шао” нэртэй Хятадын үндэстний хоолыг хийдэг. Энэ хоолыг банш, бууз шиг будааны гурилд боож хийдэг. Элсэн чихэр, сарнай, хушга, жимсний үр, чавга зэрэг төрөл бүрийн амттанаар шанз бэлтгэн шарж, жигнэж, чанаж иддэг байна. Маргааш буюу цагаан сарын шинийн 15 -нд зориулан Хятад улсын өнцөг булан бүрт зан заншлын үйл ажиллагаа зохион байгуулж ”Дэнлүүний баяр”-аа угтаж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл