solongonews
Аялал жуулчлал эдийн засгийн өсөлт, хэлбэрийн өөрчлөлтийн эрчимжиж байна
2016-08-14 21:07
2016 онд Хятад улс аяны гэр машины аяллын 500 гаруй бааз байгуулж, 35 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх болно

Энэ оны эхний хагас жилд Хятадын аялал жуулчлал эдийн засаг тогтвортой хөгжиж, улсын дотоодын аялал жуулчлал, хэрэглээгээ болон хөрөнгө оруулалт эрчимтэй хөгжиж, хилийн чанадын аялал жуулчлал мөн сэргэн хөгжиж, 6 улирал дараалан өссөн байна. Аялал жуулчлалын ажил эрхэлсэн үндэсний газрын холбогдох ажилтан хэлэхдээ: - Аялал жуулчлал нь өдгөө эдийн засгийн өсөлт, хэлбэлзлийн өөрчлөлт, аж ахуйн нэгжүүдийн шинийг бүтээх "мотор" болж байна гэжээ.

2016 онд Хятад улс аяны гэр машины аяллын 500 гаруй бааз байгуулж, 35 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх болно гэж Аялал жуулчлалын ажил эрхэлсэн үндэсний газар саяхан зарлажээ.

Эх сурвалжаас үзвэл, энэ оны III улиралд, оршин суугчдын 83.02 хувь нь хилийн чанадад аялан зугаалах сонирхолтой байна. Зуны амралтын хугацаа, үндэсний баяр наадам, еэвэн сарын баяр наадмын үеэр улсын дотоодын аялал жуулчлалын зах зээл тогтвортой өсөх төлөвтэй байна. Урьдчилсан байдлаар энэ онд улсын дотоодын аялал жуулчлалын тоо давхардсан тоогоор 4 тэрбум 400 саяд хүрч, 10 хувиар өсөх төлөвтэй, хилийн чанадын жуулчдын тоо 4 хувиар өсөж, олон улсын аялал жуулчлалын орлого 5 хувиар тус тус өсөх төлөвтэй байна.

 

Найруулагч: ,
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл