Эрээн боомтоор Хятад Европын ачаа тээврийн 1500 вагон зорчлоо
2020-09-04 16:51
Эрээн боомтоор Хятад-Европын ачаа тээврийн 1500 вагон зорчлоо.
04-ний өдрийн 09 цаг 45 минутад Хятадын Аньхүй мужийн Хэфэй хотоос хөдлөн ОХУ-ыг зорих Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг Эрээн хотоор дамжин хил гарлаа.

Хятад улсад цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг байнгын чанартай болгосны улмаас Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэг нэмэгдэж байна. 03-р сарын үед Эрээн хотын төмөр замын боомтоор өдөрт дунджаар 2 хүрэхгүй галт тэрэг нэвтэрч байсан бол өдгөө өдөрт 8 орчим боллоо.
Одоогийн байдлаар Эрээн хотын төмөр замын боомтоор нэвтэрдэг Хятад-Европын ачаа тээврийн галт тэрэгний маршрут нийт 42 байгаа юм.
Найруулагч: т.б
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
