solongonews
“Бүс ба зам” дагуух улс орнуудын гадаад оюутнууд улс хоорондын харилцааны чухал гүүр юм
2023-03-01 15:12
“Бүс ба зам” дагуух улс орнуудын гадаад оюутнууд улс хоорондын харилцааны чухал гүүр юм.

Намын ХХ их хурлын илтгэлд Хятад улсын соёлын байр суурийг баримталж, Хятад улсын соёл ба Хятад улсын түүхийг сайн түгээн дэлгэрүүлж, Хятад улсын дуу хоолойг түгээж, Хятад улсын итгэл үнэмшилтэй, сайн сайхан, хүмүүнлэг дүр төрхийг сурталчлан харуулах тухай чухалчлан дурдсан байдаг.

Сүүлийн жилүүдэд “Бүс ба зам” дагуух улс орнуудын гадаад оюутнууд олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс дахь гадаад оюутнуудад Хятад улсын талаарх ойлголтыг зөв төлөвшүүлэх, үнэ цэнийг түгээх, тэдэнд зориулсан төрөлжсөн соёл, шинжлэх ухаан, түүхийн хөтөлбөр буюу платформ байгуулж, гадаад ертөнцөд Хятад улсын түүх соёлынг таниулан хүргэх өргөн боломжтой юм.

Хятад улсад суралцаж байгаа Монгол Улсын нэг оюутнаас

- Таны хувьд "Бүс ба зам" гэж юу вэ гэхэд?

"Энэ бол миний мөрөөдлөө биелүүлэх боломж" гэж хариулжээ.

“Бүс ба зам”-ын тэтгэлэг хүртсэн Яа Фан хэмээх гадаад оюутан "Би 6 настайгаасаа Хятад хэл сурсан. Хүүхэд насны минь мөрөөдөл бол хэзээ нэгэн цагт Бээжинд очиж, Тянаньмэн талбайг үзэх. Бээжин бол Хятадын нийслэл. Хятад хэл сурсан хүн бүр Бээжинд очихыг хүснэ гэдэгт би итгэж байна" хэмэн ярьжээ.

Түүнийг мөрөөдлөө биелүүлэхэд нь "Бүс ба зам" туслан юм. Ахлах сургуулийн 3 дахь жилдээ тэрээр Бээжингийн Гадаад Судлалын Их Сургуульд Хятад хэлийг гадаад хүмүүст заах мэргэжлээр бакалаврын ангид суралцах хүсэлтээ өгч, Бээжингийн Гадаад Судлалын Их Сургуулийг сонгосон.

Сүүлийн жилүүдэд “Бүс ба зам” дагуух улс орнуудаас Хятад улсад суралцаж буй гадаад оюутнуудын цар хүрээ зохих амжилтад хүрсэн ч тэдэнд тулгуурлан гадаад оюутнууд нөөц бололцоогоо нэгтгэх, үр дүнтэй ашиглах талд харьцангуй сул байгаа бөгөөд дээд түвшний дэмжлэг байхгүй хэвээр байна.

Бид “Бүс ба зам”-ын тэтгэлэг зэрэг арга хөтөлбөрөө илүү өргөжүүлэн сайжруулж, олон гадаад оюутанд мөрөөдлөө биелүүлэх боломж олгох хэргтэй. Учир нь тэд улс хоорондын нөхөрсөг харилцаа холбооны чухал гүүр болж, Хятад улсын талаарх зөв, үнэн, эерэг мэдээлгийг дотоод, гадаадад түгээн дамжуулж, уламжлан хүргэх залуу үеийн дуу хоолой болно.

Зохиогч: Ундрахбулаг
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл