БНХАУ-ын “Ах дүү хоёр Цасны луу” буюу туйлын судалгааны “Цасны луу”, “Цасны луу 2” нэрэмжит мөс зүсэгч хоёр хөлөг онгоц Хятадын 36 дахь удаагийн Өмнөд туйл дахь судалгааны төслийн эхний өртөө буюу Жүн Шань өртөөний ойролцоох далайд энэ сарын 20-ны өдөр хүрсэн байна. Анх удаагаа Өмнөд туйлыг зорин аялж байгаа “Цасны луу 2” мөн тухайн өдөртөө мөс хаглах үүрэг гүйцэтгэсэн байна.

Хятад улсын энэ удаагийн судалгааны төсөл нь анх удаагаа хоёр хөлөг онгоц нэгэн зэрэг томилж байгаа явдал юм байна. Бээжингийн цагаар энэ сарын 19-ний өдрийн 15 цагт “Цасны луу 2” хошуучлан, “Цасны луу” дагалдан, хоёр “Луу” аян замдаа гарсан аж.

Жүн Шань өртөө нь Өмнөд туйлын Пүлитзэр /Pulitzer/ булангийн Конкорд хойгт байрладаг байна.


