solongonews
“Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөн дэх орлогын хуваарилалтын тухай гурван аньс
2016-03-08 16:11
XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганаас нийтэлсэн “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөлд 2020 он болоход хот суурингийн иргэдийн дундаж орлого 2010 оныхоос нэг дахин нэмэгдэх болно гэж мэдээлжээ.

Ирэх таван жилд Засгийн газар нь ард иргэдийг хэрхэн “түрийвч”-ээсээ өөрчлөлтийг мэдрэх үр дүнд хүргэх бол? Мөн хэрхэн орлогын хуваарилалтыг зохицуулах бол? Эдгээр асуудал нь цөм “Хоёр чуулган”-ы гишүүд төлөөлөгчид болон судлаачдын анхаарлын төвд байна.

Аньс 1. Ямар хүмүүсийн орлого нь тогтвортой нэмэгдэх вэ?

– Доор хаяж гурван төрлийн хүний орлого нь тогтвортой нэмэгдэх болно.

Компанийн ажилтан: Аж ахуйн нэгжийн орлогыг хамтран зөвлөлдөх тогтолцоог хэрэгжүүлнэ. Тяньжинь, Үхань зэрэг хот нь “Орлогыг хамтран зөвлөлдөх” дүрмийг хэрэгжүүлээд нэлээд хэдэн жил болсон бөгөөд үр дүн сайтай байна. 500 мянга гаруй ажилтантай Үхань хотын хүнсний салбарынхан нь 2011 оноос эхлэн жил болгон ажилчдын төлөөлөгчид болон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хамтран зөвлөлдөн, орлогын нэмэгдлийн хэмжээг тогтоож байна.

Байгууллагын боловсон хүчин: Албан байгууллагын онцлогт тохирсон орлогын дүрмийг сайжруулах болно.

Тариачид: Тариачдын орлогыг нэмэгдүүлэх илүү олон арга замыг эрэлхийлэх болно.

Аньс 2. Баян ядуугийн ялгаа их байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

– Орлогын дахин хуваарилалтаар баян ядуугийн ялгааг багасгаж, татвар, нийгмийн баталгааг шинэчлэн тогтворжуулах хэрэгтэй байна.

Хэрхэн орлогын хуваарилалтыг оновчтой болгож, орлогын зөрөөг багасгах асуудал нь мөн “13-р 5 жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл дэх чухал агуулга болж байна. Хятад улсын Тоо бүртгэлийн товчооноос 2015 онд нийтэлсэн Gini coefficient /буюу орлогын хуваарилалтын тэгш шударгын хэмжээний шалгуур үзүүлэлт/ нь 0.462, уг шалгуур нь үргэлжлэн долоон жил буурсан гэх боловч олон улсын тогтоосон сэрэмжийн хязгаарлал 0.4-өөс их байсаар. Энэ нь Хятадын баян ядуугийн ялгаа мөн өөрчлөн сайжруулах шаардлагатай гэдгийг нотолж байна.

Аньс 3. “Саарал орлого”-ыг хэрхэн шийдвэрлэх вэ?

/Хууль бусаар олсон орлогыг “Хар орлого” гэж, хууль ёсны орлогыг “Цагаан орлого” гэвэл энэ хоёрын дундуурх орлогыг “Саарал орлого” гэдэг байна./

– Орлогын хуваарилалтыг стандартчилах болон авилгын эсрэг тэмцэхийг уялдуулж, “доор орлогыг өсгөж, дунд орлогыг өргөтгөж, өндөр орлогыг хязгаарлах” тухай

Зарим газар орны хувьцаа, хөрөнгө оруулалт, байгууллага нэгжийн дотоод дахь орон сууцын тохируулалт зэрэг далд орлого, мөн тодорхой хэмжээний хууль бусаар олсон орлого зэрэг нь орлогын хуваарилалтыг ноцтой нөлөөлж байна. Үүнээс шалтгаалж орлогын хуваарилалтын тогтолцоог стандартчилах нь “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хөтөлбөрийн төсөл дэх анхаарлын цэг болжээ.

2011 оноос 2020 он болтол, жилийн дундаж орлогын нэмэгдэл 7.2 хувиас их байвал 2020 он болоход орлогыг нэг дахин нэмэгдүүлэх харалт нь биелэгдэх магадлалтай гэх судалгааны дүн гарчээ. “Арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улсын хот суурины иргэдийн дундаж орлогын өсөлт нь тус тус 7.7 ба 9.6 хувь байсан бол энэ нь орлогыг нэг дахин нэмэгдүүлэхэд бат бэх үндэслэл болж чаджээ.

“Доор орлогыг өсгөн, дунд орлогыг өргөтгөж, өндөр орлогыг хязгаарлах” орлогын хуваарилалтын гурван арга замын одоогийн байдал нь “Хамтран эдлэх хөгжил”-ийн санааг биелүүлэх чухал арга барил мөн гэж зарим судлаачид үзэж байна.

Найруулагч: Urihan
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл