solongonews
Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтөд эрч хүч оруулж байна
2022-07-20 16:50
Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтөд эрч хүч оруулж байна

    Саяхан нийтэлсэн энэ оны эхний хагас хугацааны эдийн засгийн тоо баримтаас үзвэл Хятадын эдийн засаг хүндрэл бэрхшээлийг даван туулж, өсөлтөө хадгалан тогтворжиж, сэргэх хандлагатай байгааг харуулжээ. Хятадын эдийн засаг хэд хэдэн эерэг дохио өгч, дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтөд эрч хүч нэмсэн гадаадын мэргэжилтэн, эрдэмтэд үзэж байна.

   Оны эхний хагаст Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 хувиар өсчээ. Барааны худалдааны импорт экспортын нийт хэмжээ 19.8 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар өссөн байна.

    Израилийн Тель-Авивын их сургуулийн гавьяат профессор Хятадын асуудал хариуцсан мэргэжилтэн Аарон Шей:
- Оны эхний хагас жилийн тоо баримтаас харахад Хятадын засгийн газраас эдийн засгаа хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлсэн цуврал арга хэмжээ үр дүнд хүрсэн. Хятадын эдийн засаг хэвийн байдалдаа орж байна. 

    Шинэ Зеландын Бизнесийн сургуулийн декан Хуан Вэйшюн:
-Гэнэтийн сорилтод Хятадын эдийн засаг дарамтыг даван туулж, нааштай өсөлтөд хүрсэн юм. Хятад улс эдийн засгаа тогтворжуулах багц бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхийн хэрээр бодлогын үр нөлөө улам бүр гарч, эдийн засаг оны сүүлийн хагаст боломжийн хэмжээнд сэргэх төлөвтэй байна. 

    Аргентины хөгжлийн судалгааны төвийн захирал Габриэль Балбо:
-Европ, Америкт инфляци дордож байгаа өнөөгийн нөхцөлд Хятад улс эдийн засгийн эерэг өсөлтийг бий болгоод зогсохгүй, дотоодын үнийн түвшинг тогтворжуулсан байна. Эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтээс харж болно. Хятадын эдийн засгийн байдал эерэг хандлагатай хэвээр байна. 

    ХБНГУ-ын Бременийн их сургуулийн профессор Вольфрам Элснер:
- Сүүлийн үеийн эдийн засгийн тоо баримтаас үзвэл, Хятадын засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулж, эдийн засгийг тогтворжуулах, сэргээхэд тус дөхөм үзүүлж байна.

    Нигерийн Хятад судлалын төвийн захирал Чарльз Онажү:
-Хятад улс дэлхийн эдийн засгийн орчин муудаж, цар тахал зэрэг дотоод болон гадаад дарамтыг даван туулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд олон зорилтот эдийн засгийн бодлогын арга хэмжээ авч байна.

    Болгарын Софийн их сургуулийн профессор, Болгарын Стратегийн удирдлагын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Нако Стефанов:
- Сүүлийн үеийн эдийн засгийн тоо баримт Хятадын эдийн засгийн эрч хүчтэй хэвээр байгааг харуулж байна.

     Пакистаны Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээлэнгийн эдийн засгийн зөвлөх Бадиа Шаукат:
-Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг хамгаалахтай үр дүнтэй хослуулж, аж үйлдвэрийн салбарын идэвхтэй үйл ажиллагааг хадгалж, эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүлсэн байна.

    Филиппиний БРИКС-ийн бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач Ана Малинборг-Уй:
- Гэнэтийн хүчин зүйлсийн нөлөөгөөр цочирдсон байдлыг харгалзан үзвэл, Хятад улс эерэг өсөлтөд хүрэх нь амаргүй байна. Дунд болон урт хугацаанд, Хятадын эдийн засаг ирээдүйд сэргэж, өсөлтөө үргэлжлүүлэх орон зай, эрч хүч байсаар байна.

    Камбожийн Азийн зөн хүрээлэнгийн судлаач Тонг Менггай Давид:
- Хятадын эдийн засгийг тогтворжуулах багц бодлогын үр шимийг хүртэж, Хятадын аж үйлдвэр түргэн сэргэж, экспорт тогтвортой өсөлттэй байна.

    Кувейтийн эдийн засгийн шинжээч Майсам Шакс:
-Хятад улс дэлхийн олон оронд төрөл бүрийн түүхий эд, бүтээгдэхүүн экспортолж байгаа нь дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нягт холбоотой. Хятад улс үйлдвэрлэлээ эрчимтэй сэргээж байгаа нь дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл