solongonews
​5G-г хурдтай хөгжүүлж байна
2020-08-14 16:12
​5G-г хурдтай хөгжүүлж байна

5G-гээр төлөөлөл болгосон шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалт Хятадын нийгэм эдийн засгийн хөгжлийг дижитал хэлбэрт шилжүүлж, ухаалаг шинэчлэл, уялдаатай инновацыг дайчилж байгаа юм. 13-ны өдөр Хятадын хөдөлгөөнт холбоо буюу China Mobile-ийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдээлэхдээ, энэ оны эхний хагаст тус компани "5G +" төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, 5G-г хөгжлийн хурдыг нэмэгдүүллээ гэжээ.

COVID-19-ийн цар тахлын улмаас энэхүү хэвлэлийн бага хурлыг утсаар холбогдон хийлээ. Хэвлэлийн бага хуралд мэдэгдсэнээр, 2020 оны 6-р сарын сүүлчийн байдлаар, China Mobile Хятадын 50 гаруй хотод 188 мянган 5G суурь станцыг бизнесийн үйлчилгээний зориулалттай ажиллуулжээ. 5G-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ China Mobile 5G-ийн хэрэглээг хурдасгахад ихээхэн анхаарал хандуулж байна.

China Mobile-ийн гүйцэтгэх захирал Дун Шинь хэлэхдээ, "5G +" төлөвлөгөөг улам гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, цаашид 5G-ийг төрөл бүрийн салбарт нэгтгэж, олон нийтэд үйлчлэн, 5G-ийн тэргүүлэх давуу талыг баталгаажуулна гэжээ.

Энэ оны эхний хагаст China Mobile компани Хятадын радио телевиз сүлжээний компанитай 5G-г хамтарч байгуулан хуваалцах хамтын ажиллагааны бүдүүвч гэрээ байгуулав. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл