
Доха хотын төвийн гудамжинд байрлах том дэлгэц нээлтийн мөчөө тоолж байлаа. Дэлгэцийн доогуур автобус байн байн өнгөрч байв. Энэ нь Хятадын шинэ эрчим хүчний автобус бөгөөд энэ удаагийн ДАШТ-д үйлчлэх зам харилцааны гол хүч болсон байна.
Катарын ДАШТ-д шинийг бүтээх, тогтвортой, нүүрстөрөгч багатай байх ойлголтыг дурдаж, бохирдолгүй зорчих санаачилгыг дэвшүүлсэн нь автобус тэргүүн сонголт болох нь дамжиггүй юм.
2020 онд Хятадын Юүтүн компани машин үйлдвэрлэж, Катарт болох ДАШТ-ний үйлчилгээний машины төслийн тендерт амжилттай ялсан бөгөөд үүний дагуу захиалга хийж, картын тал Хятадаас 1500 ширхэг суудлын автомашин импортолсон бөгөөд үүнд 888 ширхэг цэвэр шинэ эрчим хүчний автобус багтжээ. Эдгээр автобус нь бөмбөгөн фанууд, дэлхийн хөлбөмбөгчдийн холбооны дарга, ажилчид болон сэтгүүлчдийг тэмцээний талбайд хүргэх үүргийг хүлээж байна.
“Олон улсын томоохон спортын тэмцээнд анх удаа Хятадын шинэ эрчим хүчний автобусыг олноор оруулж байгаа явдал бөгөөд шинэ эрчим хүчний хөдөлгүүрт автобусыг анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гол болгож байгаа юм. Хятадын шинэ эрчим хүчний технологи дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн явдал гэж хэлж болно” хэмээн Юү Тун автомашины Катарын үйлчилгээний багийн ажилтан Гань Шао-Ин ярив.
Катар улсад халуун, хуурайшилт ихтэй, салхи шуурга ихтэй элс ихтэй сорилтууд нь тээврийн хэрэгслийн гүйцэтгэлд хатуу шаардлага тавьж, Хятадын аж ахуйн нэгжүүд энэхүү шаардлагын дагуу шинэ эрчим хүчний автобус үйлдвэрлэсэн байна.
Салхитай цаг агаарт зохицуулан багийнхан бүтэн битүүмжлэх, хамгаалах ажилд ихээхэн анхаарал хандуулсан байна. Цэвэр цахилгаан машины цахилгаан моторыг шавар элснээс хамгаалах бүтцээр тоноглогджээ. Нүхтэй элс хайрган замын гадаргуутай зохицох моторын аюулгүй байдлыг хангажээ.
“Шуугиан бага, зэрэглэл өндөр” Хятадын автобусаар зорчиж байсан иргэд, хөгжөөн дэмжигчид ингэж үнэлэв.
Гань Шао-Ин хэлэхдээ “Шитхун элбэг Катарын хувьд цахилгаан хөдөлгүүрт автомашин худалдан авах нь тун цөөн, тиймээс бид Картын талдаа 2000 гаруй цахилгаан хөдөлгүүртэй автомашины жолооч бэлтгэж, автомашины аюулгүй ажиллагааг хангаж байна” гэв.
ДАШТ дууссаны дараа эдгээр “Хятадад үйлдвэрлэсэн” цэвэр цахилгаан автобус нь Катарын нийтийн тээврийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох юм.
