solongonews
Нурах дөхсөн байшинг засч сэлбэх ажил 71 хувьтай байна
2019-08-07 16:03
Нурах дөхсөн байшинг засч сэлбэх ажил 71 хувьтай байна.

ӨМӨЗО-ы Орон сууц байгуулалтын танхимаас оны эхний хагас жилд хөдөө орон нутгийн нурах дөхсөн байшинг засч сэлбэх ажлыг эрчимтэй явуулснаар тус ажлын явц 71 хувьд хүрчээ.

Иргэдийн тав тухтай орчинд амьдрах хүсэл шаардлагын дагуу ӨМӨЗО-ы Орон сууц байгуулалтын тэнхим ядуурлаас ангижруулах төрийн бодлогыг найдвартай хэрэгжүүлж, энэ хүрээндээ нурах дөхсөн байшингуудыг бүртгэж, тэтгэлэгт хамруулан, шинэ байшинтай болгож, бичиг баримтыг нь тодорхой бүрдүүлж өгчээ. Уг төсөлд нийт 18002 өрх хамрагдаж, ингэснээр хөдөө дэх гэр байшинг засан сэлбэх төслийг тогтоосон хугацаанд биелүүлсэн байна.

ӨМӨЗО энэ жилээс эхлэн орон сууцны нөхцлийг тасралтгүй сайжруулж, хөдөө орон нутгийн нурах дөхсөн байшинг засан сэлбэх төслийг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ хот суурин, хуучин гэр байшинг шинээр барих, түрээсийн газрын тэтгэлэг олгох зэрэг ажлыг эхлүүлээд байгаа юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл